ШУТИС ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛАН ШАГНАЛАА
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа ШУТИС-ийн шилдэг эрдэмтэн профессор багш, ажилчдыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхт 60 жилийн ой, Монголын багш нарын 53, дэлхийн багш нарын 25 дахь өдрийн баярыг тохиолдуулан ШУТИС-ийн Тусгай өргөмжлөл, профессор, дэд профессор цол, Эрдмийн зөвлөл, Ректорын нэрэмжит шагнал, Оны шилдэг багшийн шалгаруулалт, профессор багш нарын шилдэг сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, гарын авлага, орчуулгын бүтээлийн шагналыг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр ШУТИС-ийн урлаг танхимд гардуулан өглөө. Шагналыг ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт, шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нар гардууллаа. Манай сургуулиас БСШУСЯ-ны "Жуух бичиг"- ээр Монгол хэл уран зохиолын багш Б.Энэбиш, “РЕКТОРЫН НЭРЭМЖИТ” шагналаар зураг, дизайны багш Э.Гансүх, нар тус тус шагнагдав.
Мөн Монголын шилдэг төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд багтдаг СБД-ийн 2019 оны шилдгүүд шалгаруулах багш нарын баярын хурал 2019.10.04 нд Монголын хүүхдийн ордонд болж өндөрлөлөө. Энэ үеэр Монгол хэл бичгийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан ИРГЭН ТӨВТЭЙ СҮХБААТАР ДҮҮРЭГ аянд амжиллтай оролцож манай сургууль сурагчдын сургалтын чанарт ахиц гаргасан тул ШУТИС-ийн харьяа ахлах сургуулийн Монгол хэл бичиг, уран зохиолын багш Б.Энэбиш өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Шагнал авсан багш нартаа нийт суралцагчид, хамт олныхоо нэрийн өмнөөс баяр
хүргэж ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Ахлах сургуулийн захиргаа
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.