ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН 30-Н ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ganbii

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН 30-Н ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ЛИЦЕЙ СУРГУУЛИЙН ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧДИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Политехникийн дээд сургууль анх 1989 онд дэргэдээ гүнзгийрүүлсэн сургалттай 9-р ангийг нээснээс хойш хэдийн 30 жилийг үджээ. 1999 онд Политехникийн дээд сургууль гадаад хэлний сургуулийн дэргэдэх гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги, 2002 онд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн дэргэд дизайны мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг тус тус нээж одоогийн Ахлах сургуулийн үндэс суурийг тавьсан байна. 2013 онд дээрх гурван сургуулиудыг нэгтгэн Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль болгон бүтцийн хувьд шинэчлэн зохион байгуулж 2017 онд БСШУСЯ-ны А/244 тоот тушаалын дагуу ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль болгон нэршлийг өөрчилсөн түүхтэй билээ.

Энэ жил ШУТИС-ийн Ахлах сургуулийн 30-н жилийн ой тохиож байгаатай холбогдуулан сургууль 2019.10.09-10.11-ний хооронд сургуулийнхаа үе үеийн төгсөгчдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн сургуулийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав.

Уулзалтанд гурван лицей сургуулийн нийт 96-н багш суралцагч хүрэлцэн ирж сургуулийнхаа түүхэн хөгжилтэй танилцан, дүү нарынхаа бүтээлийг үзэж сонирхон төрөлх сургуулиараа бахархан дурсамж дүүрэн оройг үдлээ.

 2019.10.09-ний өдөр Математикийн лицей сургуулийн төгсөгчдийн уулзалтанд До.Нямсүрэн, Т.Гэрэлтуяа, Г.Батцэцэг багш нар болон 2001-2010 оны хооронд төгссөн 28-н  сурагч хүрэлцэн ирж олон сайхан ажлуудыг санаачлан гүйцэтгэсэн үр дүнтэй ажил боллоо.  Үүнд: Математикийн лицей сургуулийн төгсөгчдийн холбоог 12 гүшүүнтэйгээр байгуулан төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019.10.20-ны өдөр зохион байгуулахаар болов.

2019.10.10-ны өдөр гадаад хэлний лицей сургуулийн төгсөгчдийн уулзалтанд А.Мөнхтуяа, н.Донид, Ж.Мягмардорж, Х.Саран,О.Отгонбаяр багш нараас гадна 2003-2014 оны хооронд төгссөн 39 сурагч хүрэлцэн ирэв.

2019.10.11-ний өдөр Дизайны лицей сургуулийн төгсөгчдийн уулзалт болов. Уулзалтанд тухайн үеийн лицей сургуульд багшилж байсан Ж.Цэрэнчунт, н.Сэлэнгэ,н.Ганцэцэг, Э.Гансүх, Б.Тунгалаг, Б.Энэбиш багш 2004-2014 оны хооронд төссөн нийт 29-н сурагч хүрэлцэн ирлээ.

Уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт багш, төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Ахлах сургуулийн захиргаа

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...