ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДЫН "УРЛАГИЙН НААДАМ-2019" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
ganbii

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧДЫН "УРЛАГИЙН НААДАМ-2019" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

   Ахлах сургуулийн суралцагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Урлагийн наадам-2019” уралдаан 2019.10.19-ний өдөр амжилттай болж сургуулийнхаа шилдэгүүдийг шалгарууллаа. Энэхүү наадмын зорилго нь суралцагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, тэдний авьяасыг хөгжүүлэх, гоо зүйн мэдрэмж, ёс суртахууны хүмүүжлийг урлагаар дамжуулан олгох, анги хамт олны хамтын ажиллагаа, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мөн суралцагчдын чөлөөт цагийг үр бүтээлтэй соёлч боловсон дурсамжтай өнгөрүүлэх, улмаар сургуулийн  түүхт 30 жилийн ойн урлаг соёлын  арга хэмжээнд чадварлаг, шилдэг урлагийн үзүүлбэрүүдийг бэлтгэн оролцуулахад оршиж байгаа билээ.

Урлагийн наадамд нийт 9 бүлгийн 170 гаруй суралцагчид 6 үндсэн номинацаар өрсөлдөж, ахлах сургуулийн шилдэгүүд тодорлоо. Үүнд:

1. Мэндчилгээ

I байр: Э.Гансүх багштай 12б анги “Show time”

II байр: Б.Тунгалаг багштай 12в анги “I will follow him”

2. Хөгжим

I байр: Н.Наранжаргал багштай 12а ангийн суралцагч Э.Анар “Ryuchi sakamoto-merry Christmas mr.lawrence” төгөлдөр хуурын аялгуу

II байр: Т.Бадамхатан багштай 10а ангийн суралцагч Э.Эрхэмбат “Joe hisaishi-Summer” төгөлдөр хуурын аялгуу

3. Язгуур урлаг

I байр: Б.Тунгалаг багштай 12в анги “Ээрэм хүрээ”

II байр: Э.Гансүх багштай 12б анги “Журай гэлдэн” биелгээ

4. Гоцлол дуу

I байр: Э.Гансүх багштай 12б анги суралцагч Б.Амгаланбаяр “Can’t help falling in love”

II байр: Т.Бадамхатан багштай 10а ангийн суралцагч Э.Эрхэмбат “All of me-John Legend”

5.Хамтлаг бүжиг

I байр: Н.Наранжаргал багштай 12а ангийн “Kinjaz” хамтлаг Чөлөөт бүжиг

II байр: О.Отгонбаяр багштай 11а ангийн “Scorpion” хамтлаг Чөлөөт бүжиг

6. Чөлөөт үзүүлбэр

I байр: Б.Тунгалаг багштэй 12в  анги “Дэлхийн тал”

II байр: Н.Наранжаргал багштай 12а анги ”Монголын үнэт зүйл” сэдвээр тус тус шалгарч өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдав.

Урлагийн наадамд идэвхи санаачлагатай оролцсон анги хамт олон, багш нартаа талархал илэрхийлэн сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ШУТИС-ийн ахлах сургуулийн захиргаа