ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ОНОЛ ПРАКТИКИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсад үндэсний инженер техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ШУТИС-ийн түүхт 60жил, Ахлах сургууль үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд “Үр дүнд суурилсан шаталсан STEM сургалтаар суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлэх нь”, “Сургалтын технологийн шинэ үеийн шинэчлэл” сэдэвт эрдэмтэн багш, судлаачдын улсын хэмжээний онол практикийн эрдэм шинжилгээний хурлыг 10 сарын 28-ны өдөр Ахлах сургууль зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Боловсролын хүрээлэн, ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, СЭЗИС, Техник Технологийн дээд сургууль, Дарханы Технологийн дээд сургуулийн багш судлаачдын 25 өгүүллэг ирснээс 20 илтгэл хэлэлцүүлж, их сургууль, ахлах сургуулийн залгамж холбоог уялдуулан хөгжүүлж байгаа байдал, шаталсан сургалтанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд сургуулиудын хамтын ажиллагааг идэвхижүүлсэн, багш эрдэмтэн судлаачид шинэ үеийн технологи, туршлагаа солилцсон, үр дүнгээ танилцуулж нийтэд түгээсэн өндөр ач холбогдол бүхий хурал боллоо.
Хуралд оролцож судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээсээ хуваалцсан эрдэмтэн багш судлаач нарынхаа цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.
Ахлах сургуулийн захиргаа
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.