ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
ganbii

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

     2019 оны 10 сарын 30-ны өдөр тус сургуулийн үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурлыг ШУТИС-ийн Урлаг танхимд зохион байгууллаа. 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, академич, шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Х.Энхжаргал,  эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захиал Л.Баяр-Эрдэнэ болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд, тус сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид, ажиллаж байсан эрдэмтэн багш, ажилтан, ажиллагчид зэрэг хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирэв.

    ШУТИС-ийн Ахлах сургууль нь анх 1989 онд политехникийн дээд сургуулийн ректорын 404 дүгээр тушаалаар тус сургуулийн дэргэд инженер-техникийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны анги нээснээр үүсэн байгуулагдсан түүхтэй. Улмаар 1994 онд ТИС-ийн суурь боловсролын төвийн дэргэд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах анги нээжээ. Мөн 1999 онд ТИС-ийн гадаад хэлний сургуулийн дэргэд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангийг, 2002 онд ТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дизайны сургуулийн дэргэд дизайны мэргэжлийн сургалттай ахлах ангийг тус тус нээсэн байна. Ингэснээр ТИС-д гурван лицей сургууль сургалтын үйл ажиллагаа явуулж байжээ. 2013 онд ШУТИС-ийн Ректорын А/149 тоот тушаалаар эдгээр гурван лицей сургуулиудыг нэгтгэн ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах сургууль (ШУТАС) болгон бүтцийн хувьд шинэчлэн зохион байгуулсан.  Улмаар БСШУСЯ-ны сайдын 2017 оны 10-ны өдрийн А/244 дүгээр тушаалын дагуу “Шинжлэх Ухаан Технологийн Ахлах сургууль” нэршлийг “ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль” болгон өөрчилсөн юм.

   Түүхт 30 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид, үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нартаа зориулан ахлах сургуулийн багш, суралцагчдын хамтарсан хүндэтгэлийн концерт тоглож хүндэтгэл үзүүлэв. Мөн багш, суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.

     Баярын хурал дээр ахлах сургуульд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш нар, ажилтан, албан хаагч хүндэт зочдыг Ахлах сургуулийн захирлын нэрэмжит шагналаар шагнав. Мөн ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажилласан багш, ажилтнуудыг ректорын нэрэмжит шагнал болон БСШУСЯ, СБД-ийн засаг дарга, монголын залуучуудын холбооны шагналуудаар шагнаж, урамшуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ахлах сургуулийн захиргаа

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...