“АВТОМАТ РОБОТ – 2019” тэмцээнд Ахлах сургууль оролцов.
ganbii

“АВТОМАТ РОБОТ – 2019” ТЭМЦЭЭНД АХЛАХ СУРГУУЛЬ ОРОЛЦОВ.

Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот 2019” тэмцээн  2019.11.9-10-ний өдрүүдэд зохион байгуулагдав.

Энэ удаагийн тэмцээнд:

ЕБС-ийн ангилалд

Улаанбаатар хотоос 1, 23, 28, 74, 87-р сургуулиуд, ШУТИС Ахлах сургууль, ШУТИС Коосэн, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, MIU бүрэн дунд сургууль, Зохион бүтээгч академи, Орчлон ахлах сургууль, Braintime робот, электроникийн сургалтын төв, Шинэ Монгол Коосэн, Монгол билиг оюун сургууль, Үйлдвэр Урлалын Политехникийн Коллеж, Хүнс технологийн политехник коллеж, хөдөө орон нутгаас Төв аймгийн Батсүмбэр сумийн ЕБС, Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1-р сургууль болон Баянхонгор аймгийн Соого-Сейкео дугуйлангийн нийт 20 сургуулийн 43 багийн 108 сурагчид

ИДСургуулийн ангилалд

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Эрчим хүчний сургууль, Геолеги уул уурхайн сургууль МУИС ХШУИС, МУБИС, Үндэсний Батлан Хамгаалахын ИС, Технологийн дээд сургууль, Төмөр замын дээд сургууль, ХААИС болон Шинэ Монгол технологийн ДС гэсэн 11 сургуулийн 46 багийн 108 оюутан оролцлоо.

Уг тэмцээнд Ахлах сургуулийн 11а ангийн суралцагч Ц.Идэржавхлан, Б.Бадрал нар Шулуун зам болон Robot хөл бөмбөг төрлүүдэд амжилттай оролцов.

Robot хөл бөмбөгийн тэмцээнд Л.Энхбаяр багшийн удирдсан Ц.Идэржавхлан, Б.Бадрал нарын “I ROBOT” баг хурд хүч, авхаалж самбаа, авъяасаа дайчлан оролцож “Гуравдугаар” байр эзлэв.

 

Багийн нийт хамт олондоо баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Ахлах сургуулийн захиргаа