“АМЬДРАХ АРГА УХААН” СЭДЭВТ ЛЕКЦ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
ganbii

“АМЬДРАХ АРГА УХААН” СЭДЭВТ ЛЕКЦ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

      ШУТИС-ийн Ахлах сургуулийн 11в ангийн эцэг эхчүүд 2019-2020 оны хичээлийн жилд “Ангийн ажлын цаг”-аар өсвөр насны суралцагчдад зориулсан лекц сургалтуудыг  мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 11-р сарын 18-ны өдөр “Dale Carnegie” сургалтын байгууллагатай хамтран “Амьдрах арга ухаан” сэдэвт лекцийг зохион байгуулав.

    Энэхүү лекцийг “Dale Carnegie” сургалтын төвийн сургагч багш доктор А.Даваасүрэн уригдан ирж суралцагчдад илтгэх, ярих ур чадвар, бусдад нөлөөлөх нөлөөллийн буюу манлайллын ур чадвар, харилцааны ур чадвар болоод стресс санаа зовнилоо хэрхэн шийдвэрлэх, өөрийнхөө санааг бусдад хэрхэн зөвөөр ойлгуулах гэх мэт хувь хүнд байх чухал ур чадваруудын талаар ярилаа. Мөн дээрх чадваруудыг суралцагчид өөртөө хэрхэн хэвшүүлж болох арга замыг зааж, өөрийгөө сорьж өөрийн харилцааны хуучин арга барилаа эвдэж эерэг харилцааг бий болгохыг уриалсан үр дүнтэй лекц боллоо.

Ахлах сургуулийн захиргаа

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...