“МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН НЬ ТҮҮХ СОЁЛОО СУРТАЛЧЛАХ, ТӨРИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИХ ЗОРИЛГООР ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
Энэхүү илтгэлийн уралдааны гол зорилго суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, эх оронч сэтгэлгээтэй зөв монгол иргэнийг төлөвшүүлэхэд оршино.
“Монгол бахархал” сэдвээр илтгэлийн уралдаан зохион байгуулснаар суралцагчид ардын зан заншил өв соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, монголын өв уламжлал, түүх соёлоо судлан шинжлэх арга барилд суралцахад ач холбогдолтой байв.
Тус уралдаанд ахлах сургуулийн 11, 12-р ангийн суралцагчид “Монгол бахархал” сэдвийн хүрээнд илтгэл тавьж оролцсоноос
I байранд 11б ангийн сурагч Б.Дагвадорж “Эх оронч үзэл”,
II байранд 12б ангийн сурагч Ч.Бумдэлгэрэх “Монгол хүний онцлог, зан чанар”,
III байранд 12в ангийн сурагч П.Ариунсанаа “Орчин үеийн ёс зүй ба монгол уламжлал”,
Тусгай байранд 12а ангийн сурагч Э.Тэмур “Нүүдлийн соёл, түүний ач холбогдол” сэдвээр тус тус шалгарч,
11а ангийн сурагч Ц.Идэржавхлан “Эх орондоо өөрийн хүч чадлаа зориулахын ач тус”,
11а ангийн сурагч Б.Содхүү “Монгол хүний үнэ цэнэ”,
11в ангийн сурагч Т.Тэнзинцэяан “Эв нэгдлийн асуудалд”
12а ангийн сурагч Н.Жавхланбаатар “Монгол хэл, бичиг”, сэдвээр тус тус амжилттай оролцлоо.
Энэхүү эрдэм шинжилгээний илтгэл нь хоёр дахь удаагаа суралцагчдын дунд зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.
Илтгэлийн уралдаанд оролцсон нийт суралцагчиддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Эрдэм номын буян арвижин дэлгэрч
Эрхэм таны оюуны эх булаг ундран арвижих болтугай
Ахлах сургуулийн захиргаа
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.