АХЛАХ СУРГУУЛЬ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ БОЛОН СУРАГЧИЙН ЗӨВЛӨЛТЭЙ ХАМТРАН “ОНЫ ШИЛДЭГ СУРАЛЦАГЧИД”-АА ШАЛГАРУУЛАВ.
“2019 оны шилдэг суралцагч”-дыг шалгаруулах ёслолын арга хэмжээг Ахлах сургуулийн эцэг эхийн зөвлөл, сурагчийн зөвлөлтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Ахлах сургууль нь оны тэргүүний суралцагчдыг сурлага, урлаг, спорт гэсэн 3 номинациар тодруулан шагнаж, сурлагын өндөр амжилт гаргасан суралцагчийг “Оны тэргүүний оюунлаг сурагч”, авъяас бүтээлээрээ бусдыг манлайлан тодорсон суралцагчийг “Оны тэргүүний авъяаслаг сурагч”, спортын амжилтаараа тэргүүлсэн суралцагчийг “Оны тэргүүний спортлог сурагч”-аар шалгаруулснаас гадна сургуулийн оны шилдгийн шилдэг 1 суралцагчийг тодруулан шагнав.
12в ангийн сурагч П.Эрхэмбаяр, 11в ангийн сурагч Б.Тэргэл нар сурлагын амжилтаараа хамт олноо манлайлж “ОНЫ ТЭРГҮҮНИЙ ОЮУНЛАГ СУРАЛЦАГЧ”-аар,
12б ангийн сурагч Г.Ариунзаяа, 11в ангийн сурагч Б.Ануужин нар урлагийн амжилтаараа манлайлж “ОНЫ ТЭРГҮҮНИЙ АВЪЯАСЛАГ СУРАЛЦАГЧ”-аар,
11а ангийн сурагч Ц.Идэржавхлан, 12а ангийн сурагч О.Хүслэн нар спортын амжилтаараа “ОНЫ ТЭРГҮҮНИЙ СПОРТЛОГ СУРАЛЦАГЧ”-аар шалгаран тэргүүний сурагч тууз, өргөмжлөл, мөнгөн шагналын эздээр тодорлоо.
Мөн 12а ангийн сурагч Э.Анар сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлан суралцсан тул “ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ”-аар шалгаран шилдэг сурагч тууз, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Мөн анги тус бүрээс анги хамт олноо манлайлан амжилттай суралцаж буй нэг суралцагчдад өвлийн өвгөн аав хүндэтгэл үзүүлэн бэлгээ гардууллаа. Үүнд: 10а ангийн сурагч Э.Эрхэмбаяр, 10б ангийн сурагч Б.Анужин, 10в ангийн сурагч Б.Аминаа, 11а ангийн сурагч Г.Төгөлдөр, 11б ангийн сурагч Б.Дагвадорж, 11в ангийн сурагч Ч.Эмүжин, 12а ангийн сурагч Э.Хулан, 12б ангийн сурагч О.Алтан-Эрдэнэ, 12в ангийн сурагч Б.Хулангоо нар ангийн шилдэг суралцагчдаар шалгаран шагнууллаа.
Нийт суралцагчиддаа сурлагын өндөр амжилт, сайн сайхан
бүхнийг хүсэн ерөөе
Ахлах сургуулийн захиргаа
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.