Монгол улсын хэмжээнд дунд болон ахлах ангийн суралцагчдын дунд зохион байгуулагдаж буй “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” сургалтанд ахлах сургуулийн багш, суралцагчид хамрагдлаа.
ganbii

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ДУНД БОЛОН АХЛАХ АНГИЙН СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ЦЭРЭГ, ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ” СУРГАЛТАНД АХЛАХ СУРГУУЛИЙН БАГШ, СУРАЛЦАГЧИД ХАМРАГДЛАА.

  БСШУСЯ, БХЯ, БМДИ, НБГ-аас ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн суралцагчдад “Цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийг танилцуулах, монгол цэргийн түүх, өв соёлын талаар болон монгол хүн болж төрснөөрөө бахархах үзэл төлөвшүүлэх зорилготой  сургалт ахлах сургуулийн багш, суралцагчдад 2019 оны 12-р сарын 17 өдөр ШУТИС-ийн I байрны урлаг танхимд зохион байгуулагдлаа.

     Энэхүү лекцийг зэвсэгт хүчний 124-р ангийн соёл, хүмүүжлийн офицер, ахмад Ж.Жамбалгарав зохион байгуулж Хүннүгээс эхлэн Монголын их эзэнт гүрний хаадын эх орныхоо төлөө тэмцэж ирсэн түүхэн замнал, монгол цэргийн хөгжлийн түүх, дэлхийн I, II дайны түүх болон эдүгээ монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд хэрхэн оролцож байгаа зэрэг сонирхолтой сэдвүүдээр ярилцсан.

    

     Сургалт нь суралцагчдын түүхийн мэдлэгийг сэргээх, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой байснаас гадна эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулснаараа үр дүнтэй байлаа.

 

     Энэхүү сургалт нь хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж Ахлах сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Д.Буянтогтох сургалтын үйл ажиллагааг нээж хөтөлбөрийн зорилго, зорилтыг танилцууллаа. Цэргийн ахмад Ж.Жамбалгаравын үндсэн илтгэлийн дараа түүх, нийгмийн ухааны багш Б.Эрдэнэцэцэг үйл ажиллагааг дүгнэн зочин багшид талархал илэрхийлэн энхийг сахиулах үйлсэд нь өндөр амжилтыг хүсэв.

                                 

                                      “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн

                                      Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв”

                                                                                                               Х.Чойбалсан

 

Ахлах сургуулийн захиргаа