“ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СЕМИНАР-СУРГАЛТ
ganbii

“ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СЕМИНАР-СУРГАЛТ

        2019 оны 12-р сарын 27-ны өдөр ШУТИС-ийн ДаТС-ийн  СШУ-ны тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) У.Мөнхцэцэг “Цахим сургалтыг зохион байгуулах аргазүй” сэдэвт сургалт, семинарыг Ахлах сургуулийн багш, ажилтнуудад зохион байгууллаа.

          Энэхүү сургалт нь багш нарын мэдээллийн технологийн хэрэглээний түвшин болон хичээл заах арга ур чадварыг дээшлүүлэх, улмаар техник технологийн өнөөгийн хөгжлийн түвшинд нийцүүлэн сургалтанд хэрэглэгдэж буй техник тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглах, багш нарын ажиллах чадварыг нэмэгдүүлэх, сургалтын арга, хэрэгслийг боловсронгуй болгох зорилгоор зохион байгуулагдсан.   

      Сургалтаар сургалтын үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй төлөвлөх, идэвхитэй сургалтын аргуудыг ээлжит хичээлүүдэд хэрхэн хэрэгжүүлэх болон IT технологийг сургалтанд хэрхэн ашиглах талаар өөрийн туршилт судалгааг дэлгэрэнгүй жишээ тайлбараар үзүүлсэн нь ойлгомжтой, үр дүнтэй болов.

  

          Мөн багш нар Google forms, mentimeter, plickers, camtasia зэрэг программуудыг ашиглан цахим тестын сан бүрдүүлэх, цахим хэлбэрээр суралцагчдаас судалгаа авах, суралцагчдын мэдлэгийг богино хугацаанд дүгнэх, хичээлээ аудио бичлэг хэлбэрээр бэлтгэх зэрэг шинэ мэдлэг ойлголтуудтай болсон нь ач холбогдолтой байлаа.

Багш нарынхаа эрдэм номын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

 

Ахлах сургуулийн захиргаа