ШУТИС-ийн 2020 оны багш, ажилчдын спортын наадамд Ахлах сургуулийн хамт олон амжилттай оролцов.
ШУТИС-ийн 2020 оны багш ажилчдын спортын наадам гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, биллиард, ажлын байрны дасгал гэх мэт зургаан төрлөөр 2020 оны 1 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Спортын наадамд нийт 14 бүрэлдэхүүн сургуулиудын 400 гаруй тамирчид оролцож авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, хурд хүчээ сорин өрсөлдөв. Энэхүү спортын наадамд Ахлах сургуулийн баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлүүдээр амжилттай оролцлоо.
Хамт олондоо спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ахлах сургуулийн захиргаа
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.