12А АНГИЙН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨС “ЭРТЭЧ МОНГОЛ СУРАГЧ” АЯНЫ ХҮРЭЭНД “ТАНЫ ИРЭЭДҮЙГ ТА ӨӨРӨӨ БҮТЭЭНЭ” СЭДЭВТ ЛЕКЦ ЯРИЛЦЛАГЫГ ОЛОН УЛСЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АКАДЕМИТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
12а ангийн эцэг эхийн зөвлөл нь ахлах сургуулийн 10, 11, 12-р ангийн нийт суралцагчдад “Таны ирээдүйг та өөрөө бүтээнэ” сэдэвт лекц, ярилцлагыг олон улсын хүний нөөцийн академийн захирал, удирдахуйн ухааны магистр Н.Амаржаргалыг урьж хэлэлцүүлэв. Тус лекцээр хувь хүний харилцааны чадвар, өөрийгөө илэрхийлэх арга зүй, хувь хүний чадамжуудаа хэрхэн хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай иргэн болоход анхаарах зүйлсийн талаар болон төгсөх ангийн суралцагчдад мэргэжлээ зөв сонгох, хөрвөх чадвартай байх, англи хэлний мэдлэг өндөр байх гэх мэт ач холбогдолтой олон сэдвүүдээр нээлттэй ярилцлаа. Мөн суралцагчдад өөрийгөө бусдад 90 секундэд төгс танилцуулж сурах дасгал, амжилт ба зуршил, харилцаагаа төлөвлөх арга зүй, мэдрэхүй бодлоо хянах, харилцаа амжилтын 80%-ыг бүтээдэг зэрэг олон сэдвүүдээр сонирхолтой яриа хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ удаагийн лекц, ярилцлагад нийт суралцагчид идэвхитэй оролцсон ач холбогдолтой хэлэлцүүлэг болов.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.