ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН УЛСАН ХОТЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТАД ОЮУТАН, СУРАГЧ ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ /Математикийн 2-р, физикийн анхдугаар уралдаан/
ganbii

1. ЗОРИЛГО :

Шинжлэх ухаан технологийн чиглэлээр шилдэг Монгол оюутан, сурагчдыг шалгаруулан улмаар БНСУ-ын Улсан хотын Шинжлэх Ухаан Технологийн Институтад // 100%-ийн тэтгэлгээр элсүүлэн суралцуулах

Монголын Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарт шилдэг тэргүүний боловсон хүчинг нэмэгдүүлэх

2. ТАНИЛЦУУЛГА :

  • Уралдааны нэр : ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН УЛСАН ХОТЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИНСТИТУТАД ОЮУТАН, СУРАГЧ ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ
  • Явагдах газар : ШУТИС Шинжлэх Ухаан Технологийн Ахлах сургууль
  • Төрөл : Математик, Физик
  • Хамрах хүрээ : Монгол улсын их дээд сургуулиудын 1-р курсын оюутан, ахлах сургуулийн 11, 12-р ангийн сурагчид

3. Уралдааны зохион байгуулалт

Хугацаа

Агуулга

Явагдах газар

 

D-60

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

Зурагт, сонин, зурагт хуудас, онлайнаар гэх мэт

10.5-10.25

Урьдчилсан шалгаруулалтад оролцогсдын бичиг баримтын бүртгэл /1-р үе шат/

ШУТИС Ахлах сургууль

10.26-10.31

Урьдчилсан шалгаруулалтыг дүгнэх

ШУТИС Ахлах сургууль

11.2

2-р шатанд шалгарсан оюутнуудын нэрсийг зарлах

www.must.edu.mn

11.7

2-р шатны шалгаруулалт

ШУТИС Ахлах сургууль

11.9

2-р шатны дүнг шалгаруулах

www.must.edu.mn

11.14

Үндсэн шатны шалгаруулалт /3-р шат/

ШУТИС Ахлах сургууль

11.15

Ёслолын үйл ажиллагаа

ШУТИС

1.Шалгаруулах арга хэмжээ

  • Урьдчилсан шалгаруулалт /1-р үе шат/

А. Уралдааныг Шинжлэх Ухаан Технологийн Ахлах сургууль /цаашид ШУТАС гэх/ эрхлэн зохион байгуулна.

Б. Шалгаруулалтын комисс ШУТАС-ийн 3 төлөөллөөс бүрдэнэ.

В. Оролцогч нь бичиг баримтаа бүрдүүлж заасан хугацаанд ШУТАС-ийн 308 тоотод ирж бүртгүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримт :

  • Иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээний хуулбар
  • Боловсролын гэрчлэх бичиг баримт /бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл суурь боловсролын гэрчилгээний хуулбар/
  • Төгсөлтийн болон ЭЕШ-ийн батламж
  • Удирдагч багш болон мэргэжлийн багшийн тодорхойлолт
  • Математик, байгалийн шинжлэх ухааны хичээлийн төрөлжсөн олимпиадад амжилт гаргасан бол өргөмжлөлийн хуулбар
  • Албан ёсны Англи хэлний шалгалт өгсөн бол Англи хэлний шалгалтын оноо

Г. Бичиг баримт тус бүр оноо тооцно. /Хавсаргасан материалаас хамаарна/

Д. Төрөл бүрээс 100 оролцогч дараагийн шатанд сонгогдоно.

  • 2-р үе шат

А. Шалгалтын хэлбэр : Олон сонголттой тест /Төрөл тус бүр нь 30 асуулттай, 100 оноотой/

Б. Тест боловсруулах баг : Төрөл тус бүр дээр ШУТИС эсвэл ШУТАС –ийн мэргэжлийн 3 багш

В. Явагдах газар : ШУТИС-ийн харьяа Шинжлэх Ухаан Технологийн Ахлах сургууль

Г. Хамрагдах оюутны тоо : 1-р шатанд 100 хүртэлх оролцогч

Д. Шалгалтын хугацаа : 90 минут

Е. Төрөл бүрээс хамгийн өндөр оноо авсан 15 оролцогчийг шалгаруулан дараагийн шатанд оролцох эрх олгоно. /Нийт 30 оролцогч/

  • Үндсэн шалгаруулалт /3-р үе шат/

А. Шалгалтын хэлбэр : Бичгийн шалгалт математик, физик

Б. Тест боловсруулах баг : Улсаны их сургуулийн 2, ШУТИС болон ШУТАС-ийн 3 багш нарын хамтарсан баг

В. Явагдах газар : ШУТАС

Г. Хамрагдах хүний тоо : Төрөл бүрээс 15 оюутан

Д. Шалгалтын хугацаа : 120 минут

Е. Шагнал /төрөл тус бүр дээр/

  • 1-р байр : 1 оролцогч алтан медаль, өргөмжлөл, 200$
  • 2-р байр : 1 оролцогч мөнгөн медаль, өргөмжлөл, 150$
  • 3-р байр : 1 оролцогч хүрэл медаль, өргөмжлөл, 100$
  • Тусгай байр : 2 оролцогч тус бүр өргөмжлөл, 80$
  • Оролцогчдын шагнал : 10 оролцогч өргөмжлөл, 50$
  • Шагналын сан нийт : 2220$

Медаль авсан оролцогч бүр өвлийн амралтаар Бүгд Найрамдар Солонгос Улсын Улсаны Шинжлэх Ухааны Технологийн Институтэд 100 хувийн тэтгэлэгээр сурах эрх авна.