АНГИ УДИРДСАН БАГШ БОЛОН ОНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА.
ganbii

АНГИ УДИРДСАН БАГШ БОЛОН ОНЫ ШИЛДЭГ ХАМТ ОЛОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА.

      ШУТИС-ийн Ахлах сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд хичээл сургалтын болон олон нийтийн үйл ажиллагааг чанаржуулан сайжруулах зорилгоор “Анги удирдсан багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам”, “Оны шилдэг хамт олон шалгаруулах журам”-уудыг сайжруулан шинэчлэн боловсруулж багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажууллаа.   

    “Анги удирдсан багшийн ажлыг үнэлж дүгнэх журам”-ын зорилго нь анги удирдсан багш ангийн суралцагч нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд оршино. Мөн анги удирдсан багшийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэгдсэн байна.

   “Оны шилдэг хамт олон шалгаруулах журам” нь ШУТИС-ийн ахлах сургуульд суралцагч анги хамт олныг суралцах алсын хараа, эрхэм зорилгод нэгтгэж, тэдний олон нийт хүмүүжлийн ажлын оролцоо идэвхийг өрнүүлэх, чадварлаг, манлайлагч, ёс суртахуунтай баг болгон төлөвшүүлэх, анги даасан багшийн ажлын үнэлгээг дээшлүүлэх зорилготой. Мөн суралцагч бүрийн тасралтгүй сурч, хөгжих үйл ажиллагааг дэмжих, сургалт, хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах, шилдэг хамт олны туршлагыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэнээрээ онцлог юм.

Ийнхүү ШУТИС-ийн Ахлах сургууль нь оны шилдэг багш болон оны шилдэг анги хамт олныг шалгаруулахаар боллоо. 

 

Ахлах сургуулийн захиргаа

2020 оны 9-р сарын 22