2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АЖИЛЛАХ СУРАГЧИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА.
ganbii

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АЖИЛЛАХ СУРАГЧИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА. 

   ШУТИС-ийн Ахлах сургуулийн Багш, суралцагчдын хөгжлийн төвөөс 2020-2021 оны хичээлийн жилд ажиллах “Сурагчийн зөвлөл”-ийг шинээр байгууллаа. Энэ хичээлийн жилээс сурагчийн зөвлөл нь хэд хэдэн онцлог, шинэлэг ажлуудыг ажлын төлөвлөгөөндөө тусгав. Үүнд:

  • Өдөр бүр “Сургуульдаа цэвэр цэмцгэр орчин бүрдүүлж, дүрэмт хувцасаа өмсөж хэвшицгээе” уриатай карт хөтлөн ангиудын дүрэмт хувцасны жигдрэлт, дэг журамд хяналт тавьж ажиллахаар боллоо. 

  • Багш нарын баярыг тохиолдуулан “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээг төгсөх ангийн суралцагчидтай хамтран үр дүнтэй зохион байгуулах

  • Сурагчийн зөвлөлийн гишүүдэд “Удирдах урлаг” сэдвээр мэргэжлийн байгууллагатай хамтарсан лекц, ярилцлага

  • “Монгол бахархал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг суралцагчдын дунд зохион байгуулах

  • 11-р ангийн суралцагчдад “Хувь хүний хүмүүжил, төлөвшил” сэдэвт лекц, ярилцлага

  • 12-р ангийн суралцагчдад “Мэргэжил сонголт, амьдралын гараа” сэдэвт лекц, ярилцлага

  • Эцэг эхийн зөвлөлтэй хамтран “Оны шилдэг суралцагч” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулах

  • Онцгой байдлын албатай хамтран зөвлөлийн гишүүдийг “Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтанд хамруулах 

  • “Эх дэлхийгээ цэвэрлэе” аян зохион байгуулах

  • “Ногоон дэлхийн төлөө мод таръя” аян зохион байгуулах

  • Хичээлийн жилд зохион байгуулсан ажлаараа Фото самбар, ханын самбар гаргах

  • Эцэг эхийн зөвлөлтэй хамтран төгсөх ангийн эрдмийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах 


                                                              ШУТИС-ийн Ахлах сургууль

Багш, суралцагчдын хөгжлийн төв

2020 оны 9-р сарын 25