"СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
ganbii

"СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Дэлхийн багш нарын 26, монголын багш нарын 54 дэх өдрийн баярыг тохиолдуулан төгсөх ангийн суралцагчид уламжлалт ёсоор сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг хариуцан "Сурагчийн нэг өдөр" арга хэмжээг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд сурагчид багш нарынхаа оронд багш болж, багшийн хөдөлмөрийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрч, сурагч нэг бүрээ хөгжүүлэх нь амаргүй хөдөлмөр болохыг ухаарсан ухаарал, багшаа хайрласан, багшаараа бахархсан бахархал талархалын өдөр болгон тэмдэглэв. 12-р ангийн нийт 24 суралцагч 10, 11-р ангийнхандаа хичээл зааж багшийн үүрэгт албыг амжилттай гүйцэтгэлээ.   

 

 

 

Түүнчлэн сургуулийн захирлын үүрэгт албыг сурагчийн зөвлөлийн дарга Б.Ануужин \12в анги\, сургалтын менежер Б.Ану-Үжин \12б анги\, захирлын туслах А.Өлзий \12а анги\, Багш суралцагчдын хөгжлийн төвийн ахлагч Э.Тэргэл \12в анги\, нийгмийн ажилтан Ч.Эмүжин \12в анги\, ахлах нягтлан бодогч Б.Дагвадорж \12б анги\, жижүүр багш Б.Баттулга \12в анги\, Ж.Тэнүүн \12в анги\ нар тус тус гүйцэтгэв.  

 

Мөн багш нар дүрэмт хувцасаар жигдрэн нэг ангийн хамт олон болж суралцагчдаараа танин мэдэхүйн хичээл заалгасан нь дурсамжтай бөгөөд онцлог ажил боллоо. 12а ангийн сурагч Ц.Идэржавхлан, 12б ангийн сурагч Б.Дагвадорж нар “Хувь хүний шинж чанар”, “XXI зуун” сэдэвт танин мэдэхүйн сонирхолтой хичээлүүдийг багш нартаа заалаа.

 

        

Суралцагчиддаа багш нарын баярыг тохиолдуулан “Сурагчийн нэг өдөр”-ийг амжилттай зохион байгуулан багш нартаа талархал дэвшүүлсэнд Ахлах сургуулийн нийт хамт олноос та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ахлах сургуулийн захиргаа

2020 оны 10-р сарын 5