2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АЖИЛЛАХ “ӨСВӨРИЙН ЦАГДАА БҮЛГЭМ” БАЙГУУЛАГДЛАА.
ganbii

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АЖИЛЛАХ “ӨСВӨРИЙН ЦАГДАА БҮЛГЭМ” БАЙГУУЛАГДЛАА. 

   ШУТИС-ийн Ахлах сургуулийн Багш, суралцагчдын хөгжлийн төвөөс 2020-2021 оны хичээлийн жилд ажиллах “Өсвөрийн цагдаа бүлгэм”-ийг шинээр байгууллаа. Хичээлийн жилд зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө боловсруулан батлууллав. Энэ хичээлийн жилээс өсвөрийн цагдаа бүлгэм нь хэд хэдэн онцлог, шинэлэг ажлуудыг ажлын төлөвлөгөөндөө тусгалаа. Үүнд:

  • Эргүүлийн цагдаа бүлгэмийн гишүүн суралцагчид ээлжлэн өдөр бүр эргүүлд гарч жижүүр багштай хамтран завсарлагааны цагаар сургуулийн орчинд дэг журам тогтоож, баруун гарын дүрэм баримтлах, зай барих, бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч хяналт тавьж ажиллахаар боллоо.

  • Ангиудын ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж "Зөв зуршил-Эрүүл амьдрал" уриатай карт хөтлөн үйл ажиллагааг тогтмолжуулан өдөр бүр хяналт тавих 

  • Эерэг хандлага, эерэг харилцааг дэмжих зорилгоор "Сэтгэлийн илгээмж" ил захидлын хайрцаг аялуулах

  • 8-р хорооны хэсгийн цагдаатай хамтран 10-р ангийн суралцагчдад “Суралцагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт лекц, ярилцлага зохион байгуулах

  • Хууль, эрх зүйн самбарын мэдээллийг тогтмол ажиллуулж, багш, суралцагчдад цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх 

  • "Өсвөрийн цагдаа бүлгэм"-ийн ажлын тайланг 8-р хорооны хэсгийн цагдаад сар бүр гаргаж тайлагнах

  • Эерэг хандлага, эерэг харилцааг төлөвшүүлэх зорилгоор эрдэмтэн мэргэдийн хэлсэн үгээр "Сургааль үг суу ухаарал" сэдэвт мэдээллийн самбар гаргах  

  • Бүлгэмийн гишүүдэд “Удирдах урлаг” сэдвээр мэргэжлийн байгууллагатай хамтарсан лекц, ярилцлага зохион байгуулах 

  • Тамхи татах, PC тоглох, зодолдох, танхайрах зэргээр хүмүүжил, ёс суртахууны зөрчил гаргасан суралцагчдад арга хэмжээ авах /Захирлын зөвлөл болон багш нарын зөвлөлтэй хамтран ажиллах/

  • Ангиудын нэрэмжит аян зохион байгуулах. Үүнд: "Эртэч сурагч" аян-12а анги, "Дүрэмт хувцсаа өмсөж хэвшье" аян-12б анги, "Цэвэр орчин-Эрүүл амьдрал" аян-12в анги, "Номтой нөхөрлөе" аян-11а анги, "Хэл ярианы соёл" аян-11б анги, "Хүн чанар, хүнлэг сэтгэл" аян-11в анги, "Тамхины хор уршиг" аян-10а анги, "PC тоглоом, түүний хор уршиг" аян-10б анги, "Зөв Монгол хүүхэд" аян-10в анги

  • Хичээлийн жилд зохион байгуулсан ажлаараа Фото самбар, ханын самбар гаргах



 

ШУТИС-ийн Ахлах сургууль

Багш, суралцагчдын хөгжлийн төв

2020 оны 9-р сарын 28