“ЗОРИЛГОТОЙ СУРАЛЦАХЫН АЧ ТУС” СЭДЭВТ ЛЕКЦ ЯРИЛЦЛАГА
ШУТИС-ийн Ахлах сургуулийн 12в анги 2020-2021 оны хичээлийн жилд ангидаа зохион байгуулах жилийн ажлын төлөвлөгөөгөө боловсруулан үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж эхлэв. Энэ удаагийн ангийн ажлын цагаар ШУТИС-ийн Ахлах сургуулийн инженерийн бэлтгэл ангийг 2018 онд төгссөн ШУТИС-ийн барилга архитектурын сургуулийн зам гүүрийн 3-р курсын оюутан Н.Төгстэмүүлэн “Зорилготой суралцахын ач тус” сэдэвт ярилцлагыг 12в ангид зохион байгуулав.
Тэрээр ШУТИС-ийн Ахлах сургуульд суралцахын давуу тал, боломжуудыг онцлон манай ахлах сургууль нь олон төрлийн хөтөлбөр \Сонгон судлах, гүнзгийрүүлэн судлах, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөр, MONSTREAM интеграци хичээлийн хөтөлбөр, их сургуулийн кредит тооцуулах хичээлийн хөтөлбөр г.м\-үүдээр сургалтаа зохион байгуулж суралцагчиддаа инженер, техник технологийн мэргэжлийн онцлогийг таниулж чадварлаг, бүтээлч сэтгэлгээтэй инженер, дизайнеруудыг бэлтгэн гаргадаг онцлогтой.
Ахлах сургуулийн 12-р ангид судалдаг кредит тооцуулах математик 101, физик 101, хар зураг-1, хар зураг-2, уран зураг-1, уран зураг-2, дизайн зохиомжийн үндэс зэрэг хичээлүүдийг судлаж тооцуулснаар их сургуульд элсэн суралцсны дараа цаг хугацаа болон эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй байдгийг онцлон ярилаа.
Мөн ЭЕШ-нд хэрхэн бэлтгэх, мэргэжлээ хэрхэн сонгох, их сургуульд элсэн суралцахад анхаарах зүйлс, их сургуулийн профессор багш нар болон оюутнуудтай хэрхэн харилцах, суралцах талаар үнэтэй зөвлөгөө өглөө.
Ярилцлагын төгсгөлд миний бие ахлах сургуулийг төссөнөөрөө бахархаж явдаг хэмээн итгэл дүүрэн бахдалтайгаар ярьсан нь суралцагчдад төрөлх сургуулиараа бахархан суралцах итгэл тэмүүлэлийг уриалсан үр дүнтэй ярилцлага боллоо.
ШУТИС-ийн Ахлах сургууль
Багш, суралцагчдын хөгжлийн төв
2020 оны 10-р сарын 08
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.