ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын "Шатрын аварга" шалгаруулах тэмцээн.
ganbii

ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын "Шатрын аварга" шалгаруулах тэмцээн.

       Ахлах сургуулийн суралцагчдын дунд  “Шатрын аварга” шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр 2020 оны 10-р сарын 30-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Тэмцээний зорилго нь БШУЯ-аас дэвшүүлсэн хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг дэмжиж ажиллах,  суралцагчдын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн суралцагчдад шатрын спортыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд оршиж байлаа.

Тэмцээнд анги бүрээс эрэгтэй, эмэгтэй 2 суралцагч нийт 18 тамирчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин амжилттай оролцлоо.

Эрэгтэй төрөлд:

1-р байр 12б ангийн суралцагч Б.Дагвадорж 

2-р байр 12а ангийн суралцагч Б.Түмэн-Аюуш

3-р байр 11б ангийн суралцагч Э.Цолмондэлгэр

Эмэгтэй төрөлд:

1-р байр 12а ангийн суралцагч Т.Анар

2-р байр 10в ангийн суралцагч Б.Сараана

3-р байр 10а ангийн суралцагч Г.Анужин нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Билэг оюун тань цаглашгүй арвин байг

Ур чадвар тань эгнэшгүй их байг

Суралцагчиддаа сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ахлах сургуулийн захиргаа