Ахлах сургуулийн нийт суралцагч, эцэг эхчүүдэд зориулан "Мэргэжил бүхэн сайхан" аяныг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран зохион байгуулж эхлээд байна. Ахлах ангийн ихэнх суралцагчдад тулгардаг асуудлын нэг бол мэргэжил сонголт билээ. Тэр утгаараа төгсөх ангийн суралцагчдад зориулан бэлтгэж буй “Мэргэжил бүхэн сайхан” аяны эхний дугаарт ГУУС-ийг онцоллоо. Энэхүү аяны хүрээнд Геологи уул уурхайн сургуулийн дэд захирал доктор Б.Батдэмбэрэлийн "Сургууль чухал уу, Мэргэжил чухал уу" сэдэвт хэлэлцүүлэг 2021.04.16-ны өдөр амжилттай болж өндөрлөв.
Тус хэлэлцүүлэгт суралцагч, эцэг эх нийт 164 хүн хамрагдсан бөгөөд дараах 3 үндсэн агуулгын хүрээнд өөрт хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг авлаа.
Үүнд:
Геологи уул уурхайн сургуулийн үүсэл, хөгжил, бүтэц бүрэлдэхүүн болон тус сургуулийн үндсэн таван салбарын талаар, тус таван салбарт бэлтгэн гаргадаг мэргэжилтэн болон тухайн мэргэжлийн онцлог давуу талуудыг танилцуулав.
Мөн тухайн мэргэжлээр суралцаад төгссөн суралцагч хаана ямар байгууллагад ажиллаж болох, төгссөн суралцагчид хаана ажиллаж байгаа туршлагын талаар хуваалцав
Гадаад харилцаа хамтын ажиллагаа болон гадаадад хэрхэн суралцаж болох нөөц боломжийг танилцуулав.
Сургууль чухал уу, Мэргэжил чухал уу сэдвийн хүрээнд өөрийн туршлагыг хуваалцан тулгарч байсан асуудлуудыг хэрхэн даван туулах, амжилттай суралцах талаар ярилцаж сонирхсон асуултад хариулав.
АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.