МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ ШУТИС-Д БЭЛТГЭН ГАРГАДАГ МЭРГЭЖЛҮҮД БОЛОН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ.
ganbii

МЕХАНИК, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ ШУТИС-Д БЭЛТГЭН ГАРГАДАГ МЭРГЭЖЛҮҮД БОЛОН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛАВ. 

2021 оны 4-р сарын 26-ны өдөр Механик, тээврийн сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Д.Цолмонбаатар, дэд захирал доктор (Ph.D), дэд профессор Ж.Хашбат, техникийн механикийн тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор П.Баасансүрэн, машин үйлдвэрлэлийн салбарын эрхлэгч доктор (Ph.D) О.Галаа, тээврийн салбарын эрхлэгч доктор (Ph.D) И.Базаррагчаа нар сургуулийнхаа онцлог, бэлтгэн гаргадаг мэргэжлүүд, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар ахлах сургуулийн төгсөгчид болон эцэг эхчүүдэд танилцууллаа.

Механик, тээврийн сургууль нь сургалт эрдэм шинжилгээний 3 салбар, эрдэм шинжилгээний 3 төв, 100 гаруй профессор, багш, эрдэмтэн ажилладаг. Сургуулийн багшлах бүрэлдэхүүний 60% нь Доктор (Ph.D) цолтой бөгөөд сургалтын 9 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын шаталсан түвшинд 17 төрлийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэн гаргадаг. Үүнд:

Монгол улсад эрэлт хэрэгцээтэй ховор мэргэжлүүд болох нисэх техникийн механик, авианик, логистик менежмент болон механик инженер мэргэжлийн онцлог, давуу талуудыг онцлон танилцуулснаас гадна механик, тээврийн сургуульд эхний 2 жил амжилттай суралцаад үргэлжлүүлэн гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдан суралцах боломжууд байгааг төгсөгчид, эцэг эхчүүдэд  танилцуулсан нь онцлог байлаа.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй суралцсан тохиолдолд дунджаар 800,000-1,200,000 төгрөгийн дараах сургалтын төлбөрийн тэтгэлэгүүдэд хамрагдах боломжтой байна. Үүнд:

  • Сумитомо корпорацийн тэтгэлэг олгох хөтөлбөр
  • Атлас копко Монгол ХХК-ий тэтгэлэг олгох хөтөлбөр
  • Мицубиши корпорацийн тэтгэлэг олгох хөтөлбөр
  • Тоёота-ШУТИС сургалтын сангийн тэтгэлэг олгох хөтөлбөр
  • Япон, Турк, ОХУ, БНХАУ, Австрали зэрэг улсын засгийн газрын тэтгэлэг олгох хөтөлбөр
  • ШУТИС-ийн "РЕКТОРЫН" нэрэмжит тэтгэлэг олгох хөтөлбөр
  • Оюутолгой ХХК-ий "Оюунлаг хүмүүн оюутан Монголын баялаг" тэтгэлэг олгох хөтөлбөр
  • Эл Жи Группын тэтгэлэг олгох хөтөлбөр
  • Голомт банкны тэтгэлэг олгох хөтөлбөр
  • М-Си-Эс группын оюутны тэтгэлэг олгох хөтөлбөр

                                                                                Ахлах сургуулийн захиргаа