ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ
ganbii

                            ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

ЗОРИЛГО:

Сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин танилцуулах, багш, эцэг эх, суралцагч, сургуулийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, суралцагчдад боловсрол олгоход эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, сургууль, багш, гэр бүлийн харилцаа холбоог сайжруулах.

ЯВАГДАХ ХУГАЦАА:

Өдөрлөг 2020.05.21-ны өдөр 14:00-16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

ХАМРАХ ХҮРЭЭ

ШУТИС-ийн Ахлах сургуулийн удирдлага, багш нар, эцэг эхчүүд, элсэгчид

ҮЙЛ АЖИЛЛАГАА

• Ахлах сургуулийн захирал доктор, профессор Д.Буянтогтох нээлтийн үг хэлж, сургуулийн ерөнхий танилцуулга, мэдээлэл. /14.00-14.20/
• Сургалтын менежер З.Нарантуяа “Сургалтын үйл ажиллагаа, онцлог”-н талаар танилцуулга, мэдээлэл. /14.20-14.40/
• ЗАН-н ахлагч Н.Наранжаргал “Багшийн хөгжил” сэдвээр танилцуулга, мэдээлэл /14.40-15.00/
• БСХТ ахлагч Б.Эрдэнэцэцэг “Суралцагчийн хөгжил” сэдвээр танилцуулга, мэдээлэл /15.00-15.20/
• Нээлттэй асуулт, хариултын хэсэг /15.20-16.00/
• Ахлах сургуулийн ангиуд болон бүх хичээлийн танилцуулга нээлттэй байдлаар тухайн өдөр сургуулийн веб, интернэт холбооснуудаар өдөрлөгт оролцогчид болон олон нийтэд танилцуулагдах болно.

ЗОХИОН БАЙГУУЛАХ НЭГЖ:

• Сургуулийн захиргаа
• Сурган заах аргын нэгдэл

ГАРАХ ҮР ДҮН

• Шинэ зууны өндөр мэдлэгтэй инженер, архитектурчийг бэлтгэхэд эцэг эхийн оролцоо нэмэгдэх
• Сургууль, эцэг эх, багш нарын хамтын ажиллагааг бэхжүүлэх