“Өсөлт рүү тэмүүлсэн сэтгэлгээ” сэдэвт лекц, ярилцлага зохион байгуулагдав.
ШУТИС-ийн Ахлах сургуулийн 12а ангийн эцэг эх, асран хамгаалагчид сар бүр ангидаа “Ангийн ажлын цаг”-аар ахлах ангийн суралцагчдад зориулсан лекц сургалтуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү ажлын хүрээнд 12а ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга Т.Ариунтуяа 2021 оны 10-р сарын 20-ны өдөр “Өсөлт рүү тэмүүлсэн сэтгэлгээ” сэдэвт лекцийг сургагч багш MMA Б.Итгэлттэй хамтран зохион байгуулав.
Лекц ярилцлагаар суралцагчдад их сургуульд суралцах болон төгсөөд ажлын байранд гарах сэтгэлзүйн бэлтгэл, мөн өнөөгийн монголын болон дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүд, гадаадын тэтгэлэгт хамрагдахын тулд ямар шаардлагуудыг хангах, Ази болон Европын ямар их сургуульд суралцвал боломжууд байгааг дэлгэрэнгүй ярилцаж, өөрийн туршлагаа хуваалцлаа. Түүнчлэн монголын оюутнуудад сурахын зэрэгцээгээр цагаар ажиллах, бизнес эрхлэх ямар боломжууд байгаа талаар зөвлөгөө өгсөн нь суралцагчдад сонирхолтой байлаа. Улмаар орчин үеийн залууст зах зээлийн нийгэмд жендерийн тэгш байдлыг хангаж ажиллаж амьдрахын чухлыг сануулан зорилгодоо хүрэхийн тулд амьдралаа маш сайн төлөвлөж төлөвлөгөөтэй амьдрахын ач тусыг ойлгуулсан үр дүнтэй лекц боллоо. Эцэст нь амьдралын зөв хэмнэлтэй байж эерэг харилцаатай байхыг уриаллаа.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.