“НОМЫН САЙН НӨХӨР” УРАЛДААН
ШУТИС-ийн Ахлах сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилээс суралцагчдын дунд зохион байгуулах соёл, хүмүүжлийн зарим ажлуудыг цахим болон танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. Энэ хичээлийн жилийн соёл, хүмүүжлийн ажлын нээлт нь “НОМЫН САЙН НӨХӨР” уралдаанаар эхэллээ.
“НОМЫН САЙН НӨХӨР” уралдаан нь суралцагчдын ном унших болон уран яруу ярих, илтгэх, сонсох, эх зохиолд задлан шинжлэл хийх чавдаруудыг хөгжүүлэх, номоор дамжуулан өөрийн ертөнцөө бүтээхэд нь дэмжин туслах, улмаар ном уншихын ач тус, номтой нөхөрлөхийн үнэ цэнийг ойлгуулах, “НОМЫН САЙН НӨХӨР” болоход уриалах зорилготойгоор зохион байгуулагдав. Уралдаанд оролцогчид гурван үндсэн шалгуураар өрсөлдөв. Үүнд:
Шүүгчид уралдааныг дараах 7 шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэлээ.
Тус уралдаанд ахлах сургуулийн 10, 11, 12-р ангийн бүлэг тус бүрээс шалгарсан 9 суралцагч оролцсоноос тэргүүн байранд 12а ангийн сурагч М.Мөнх-Эрдэнэ, II байранд 12б ангийн сурагч Э.Анужин, III байранд 11б ангийн сурагч Ю.Алтанбагана, тусгай байранд 11а ангийн сурагч Х.Мишээл нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
Мөн 10а ангийн сурагч Б.Анхбаяр, 10б ангийн сурагч Ч.Мөнхбаяр, 10в ангийн сурагч М.Дорждэрэм, 11в ангийн сурагч Г.Ган-Оргил, 12в ангийн сурагч Ч.Хангай нар монголын болон дэлхийн сонгодог зохиолуудаас сонгон авч сонирхолтой бөгөөд сургамжтай бүтээлүүдийг бэлтгэн танилцууллаа.
Энэхүү уралдааныг хэлэлцүүлснээр суралцагчид ном уншихын ач тус, номтой нөхөрлөхийн үнэ цэнийг ойлгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие биенээсээ суралцах, ном солилцон унших, ном унших арга зүй болон тэмдэглэл хөтлөх арга барилд суралцах зэрэг ач холбогдолтой байв.
Цаашид энэхүү уралдааныг суралцагчдын дунд жил бүр уламжлалт ажил болгон зохион байгуулахаар төлөвлөлөө.
“Номын сайн нөхөр” уралдаанд оролцсон нийт суралцагчиддаа сурлага хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эрдэм номын буян арвижин дэлгэрч
Эрхэм таны оюуны эх булаг ундрах болтугай
ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.
Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.