ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ СУРАЛЦАГЧДЫНХАА ДУНД БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ ТҮҮХТ БАЯРЫГ УГТАН “МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН ГУРАВДУГААР УРАЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ganbii

ШУТИС-ИЙН АХЛАХ СУРГУУЛЬ СУРАЛЦАГЧДЫНХАА ДУНД БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ ТҮҮХТ БАЯРЫГ УГТАН “МОНГОЛ БАХАРХАЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН ГУРАВДУГААР УРАЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      “Монгол бахархал” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан нь түүх соёлоо сурталчилах, төрийн бодлогыг дэмжих зорилгоор зохион байгуулагдав. Илтгэлийн уралдаанд ахлах сургуулийн 10, 11, 12-р ангийн нийт 13 суралцагч оролцсноос тэргүүн байранд 12в ангийн сурагч Б.Бат-Эрдэнийн “Үндэсний үйлдвэрлэл бидний бахархал”, II байранд 12в ангийн сурагч Ч.Хангайгийн “Дэлхий дахинд Монгол”, III байранд 12а ангийн сурагч М.Мөнх-Эрдэнийн “Мөнгөний үүсэл хөгжил, түүний ирээдүйн чиг хандлага”, тусгай байранд 11б ангийн сурагч Э.Оджаргалын “Дэмбээ” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

      Мөн 12б ангийн сурагч С.Сайханбилэг “Өнгөрсөн ба ирээдүй”, 11а ангийн сурагч М.Төгөлдөр “Чингис хааны байлдан дагуулал”, Э.Магнайдэлгэр “Соёлын шилжилт”, Х.Мишээл “Дэлхийн нүдээр монгол”, 11б ангийн сурагч Ю.Алтанбагана “Тусгаар тогтнол”, 11в ангийн сурагч А.Анумаа “Монгол хүний үнэ цэн”, Б.Сараана Монголын урлагийн тухай” 10а ангийн сурагч Б.Анхбаяр “Монгол бахархал”, 10в ангийн сурагч Э.Мишээл “Алмаазан гень” сэдвүүдээр сонирхолтой илтгэлүүд бэлтгэн хэлэлцүүллээ.

    Энэхүү илтгэлийг хэлэлцүүлснээр суралцагчид ардын зан заншил өв соёлоороо бахархах, дээдлэн хүндэтгэх, монголын өв уламжлал, түүх соёлоо судлан шинжлэх арга барилд суралцахад ач холбогдолтой байв. Суралцагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, эх оронч сэтгэлгээтэй зөв монгол иргэнийг төлөвшүүлэхэд хурлын гол зорилго оршино. 

   Энэхүү эрдэм шинжилгээний илтгэл нь 2018 оноос хойш суралцагчдын дунд зохион байгуулж байгаа бөгөөд жил бүрийн уламжлалт ажил болгон зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

   Илтгэлийн уралдаанд оролцсон нийт суралцагчиддаа сурлага 

хөдөлмөрийн  өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эрдэм номын буян арвижин дэлгэрч

Эрхэм таны оюуны эх булаг ундран арвижих болтугай

 

ШУТИС-ийн Ахлах сургуулийн захиргаа

 

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...