“Зөв дадал зуршлыг хөгжүүлэх арга” сэдэвт лекц, ярилцлага зохион байгуулагдав.
ganbii

        ШУТИС-ийн Ахлах сургуулийн 12а ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн Л.Ууганцэцэг “Сэтгэлийн өнгө” сэтгэлзүйн төвтэй хамтран 2021 оны 12-р сарын 3-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сэтгэлзүйч доктор Г.Наранбаатар 11 болон 12-р ангийн суралцагчдад “Зөв дадал зуршлыг хөгжүүлэх арга” сэдвээр сонирхолтой лекц уншиж танилцуулав.

            Доктор Г.Наранбаатар нь гэр бүлийн зүйч мэргэжилтэй. Хүүхэд байхаасаа сэтгэлзүйч мэргэжилтэй болох мөрөөдөлтөй байсан бөгөөд Америкт 12 жил амьдарч сурахын зэрэгцээгээр цэвэрлэгч, угаагч, сушины тогооч, машин буулгагч гэх мэт янз бүрийн ажил хийдэг байсан нь хичээлдээ шамдах нэг шалтгаан болсон хэмээн бахархан ярьж өөрийн туршлагаа хуваалцлаа. Тэрээр суралцагчдад

  • Та бол мөнгөний машин биш харин өөрийнхөө амьдрал хийгээд бусдын амьдралд аз жаргалын, хайрын амтыг нэмэх Хүн юм.
  • Хэрхэн аз жаргалтай өдрийг бүтээх вэ?
  • Бусдад талархлаа илэрхийл, бусдад сайнаар ханд
  • Зөрөөд өнгөрөх хэн нэгэнтэй харц тулгарвал инээмсэглэ.
  • Бусдад аль болох их урмын сайхан үгсийг хэл
  • Боловсон, зөв зохистой хувцасла
  • Сонс, ажигла, дараа нь хариул
  • Эелдэг бай, инээ, бусдад өдрийг аз жаргалтай өнгөрөөхийг хүсээрэй
  • Заримдаа ухаантай байхаас эелдэг байх нь хамаагүй дээр.
  • Цэцэн мэргэн үгс хэлэгдэхээс илүүтэйгээр тэвчээртэй сонсох зүрх сэтгэл бусдад хэрэгтэй байдаг.
  • Өнөөдрийн таны туулж буй хүнд хэцүү өдрүүд нь таны төсөөлөөгүй тэр сайхан аз жаргалтай өдрүүдэд хүргэх болно. Зоригтой бөгөөд тууштай байгаарай.
  • Таныг төрүүлж өсгөж, хүмүүжүүлж, хооллож, хувцаслаж хамгийн чухал нь хариу нэхэлгүй хайрлаж ирсэн аав ээжийнхээ ачийг бага ч болов хариулахын төлөө зүтгээрэй.
  • Өнөөдрийг хүртэл олон асуудлыг даваад гарсан өөрийнхөө үнэ цэнэтэй амьдралын төлөө бүү шантар, бүү бууж өг! маргааш улам илүү ихээр зүтгэ, хөдөлмөрлө
  • Өнгөрсөн жил, өнгөрсөн 7 хоногт чадаагүй гэдэг нь ирэх 7 хоногт, ирэх өдрүүдэд чадахгүй гэсэн утгатай биш. Харин улам илүү хичээ гэсэн утгатай
  • Та аз жаргалтай байна уу? Тэгвэл сайн байна, гэхдээ хамгийн сайн сайхан нь хараахан ирээгүй байна. Та одоо байгаагаас ч илүү их аз жаргалыг авах эрхтэй хүн.
  • Ирээдүйн өөрийн амьдралд алга ташихын тулд өнөөдөр өөртөө хөрөнгө оруул
  • Хүрээллээ зөв сонго
  • 3 төрлийн эр хүн бий. Үүнд:
  1. Чоно шиг эр хүн. Ийм араншинтай хүний дэргэд хэн ч үлдддэггүй
  2. Хонь шиг эр хүн.Сул дорой учир үргэлж бусад дээрэлхэж байдаг.
  3. Анч нохой шиг эр хүн. Ийм байгаарай.
  • Бусдаас сайхан үг сонсоно гэдэг өдөр бүр усанд орохтой л адил гэх мэтээр сайхан үгсээр суралцагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгч зорилго, мөрөөдөлтэй амьдрахын чухлыг сануулан зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө сэтгэлзүйн хувьд сайн таньж хүмүүнлэг хүн байхын ач тусыг ойлгуулсан үр дүнтэй лекц боллоо. Эцэст нь “Арчаагүй ялагч байснаас энэрэнгүй ялагдагч байсан нь хамаагүй дээр” хэмээх үгээр амьдралдаа зөв дадал зуршлуудыг хэвшил болгохыг уриаллаа.

 

СҮҮЛД НЭМЭГДСЭН

2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.


Улсын Техник Технологийн XXV олимпиадын 2-ын даваа буюу Нийслэлийн Техник Технологийн олимпиадын “Дүрслэх урлагийн төрөлд” ШУТИС-ийн харьяа ЕБАС-ийн 12в ангийн сурагч Н.Эрхэмбилэг тэргүүн байр алтан медаль, М.Намуунзул хүрэл медаль дөрөвдүгээр байр, Г.Үжинмарал хүрэл медаль тавдугаар байр тус тус эзэллээ.


Баянгол дүүргийн “БАГА ОЛИМП” өсвөрийн аварга шалгаруулах “Самбо бөх”-ийн тэмцээнд Мөнгөн медаль хүртэж амжилт гаргасан 11б ангийн сурагч Б. Пүрэвдорждоо баяр хүргэж амжилт хүсье.


БУСАД МЭДЭЭ ...