Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн
Ахлах сургуулийн хөгжил, хүмүүжлийн ажлын хүрээнд суралцагчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 3-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 6, нийт 20 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тус тэмцээний шилдгүүдээр
Эрэгтэй ангилалд:
Эмэгтэй ангилалд:
Мөн “Үнэ цэнэтэй тоглогч”-оор эрэгтэй ангилалд 11а ангийн суралцагч Б.Бат-Ундрах, эмэгтэй ангилалд 11а ангийн суралцагч С.Сувдмаа нар тодорч цом, өргөмжлөлөөр шагнууллаа.
Алсын зайн шидэлтийн аваргаар 12б ангийн суралцагч М.Мөнх-Оргил, II байранд 12в ангийн суралцагч Ц.Итгэлдүүрэн нар тодорч цом, өргөмжлөлөөр шагнуулав.
Н.Наранжаргал багштай 11а ангийн хамт олон хурд хүч, авхаалж самбаагаараа тэргүүлэн “Шилжин явах цом”-ын эзнээр тодорч хамт олноо хошуучлав.
Суралцагчиддаа спортын өндөр амжилт хүсье.
ШУТИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
АХЛАХ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.