“Автомат роботын тэмцээн 2015”
ganbii

ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “High Tech” клубээс санаачлан, МХТС-ийн дэмжлэгтэйгээр хавар, намрын улиралд жилдээ хоёр удаа зохион байгуулагдсаар 6 дахь жилээ үдэж буй “Автомат робот-2015” тэмцээн нь 2015.11.14-ны өдөр техник, технологид сонирхолтой оюутан, сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд Говьсүмбэр, Төв аймгуудаас 7, УБ хотоос 47 багууд их, дээд сургууль болон ЕБС гэсэн хоёр ангилалаар шулуун, тойрог замын уралдаан, Робот хөл бөмбөгийн гурван төрөлд ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс: 

“Автомат Робот-2015”  тэмцээний тойрог замын төрөлд ЭХС дахин түрүүллээ

Оюутан залуусын зохион бүтээх сэтгэлгээ, авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “Автомат Робот-2015” тэмцээнийг  ШУТИС-ийн Мэдээлэл холбооны, технологийн сургууль 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр амжилтай зохион байгууллаа. Тус тэмцээнд электроникийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, клубүүд өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдөж Эрчим хүчний сургуулийн Б.Тулга ахлагчтай “Эрчим-I” багийн робот тойрог замын төрөлд “ТЭРГҮҮН” байр эзэлж, хошой аварга боллоо. Мөн ЭХС-ийн Цахилгаан электроникийн мэргэжлийн ангийн оюутан А.Галсан-Ёндон ахлагчтай “SKYLINE” баг тойрог замын төрөлд 26,8 секундэд бариандаа орж “ШИЛДЭГ ДИЗАЙН”-тай роботоор шалгарав. Оюутан С.Баярбилэг  ахлагчтай ЭРЧИМ-II” баг “НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА”-тай роботоор тус тус шалгарлаа. Удирдсан багш доктор багш Б.Нямбаяр, магистр багш Б.Батбаяр, магистр багш Д.Өлзийноров.