Намрын спартакиад 2022
enkhbayar@must.edu.mn

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн намрын спартакиад 2022.10.10-нд горхит дахь дадлагын баазад боллоо. Намрын спартакиадад Буухиа гүйлтийн төрөлд 11а анги тэргүүн байр, Олс таталтын төрөлд 12б анги тэргүүн байр, Хөгжөөнт буухиа төрөлд 12в анги тэргүүн байр эзэлж, 3 тэмцээний нийлбэр дүнгээр О.Отгонбаяр багштай 12б анги "Шилдэг анги хамт олон"-оор шалгарлаа. Хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөн нийт анги, хамт олонд баяр хүргэе.