СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР
enkhbayar@must.edu.mn

Дэлхийн багш нарын баярын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дахь өдрийг тохиолдуулан Ахлах сургуулийн “Сурагчийн нэг өдөр” арга хэмжээ амжилттай боллоо. Энэ өдөр 12-р ангийн сурагчид маань багшийн мэргэжлийн сайхныг, багшийн хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгосон, багштайгаа хамтарч ажилласан нэг өдөр байлаа. Сурагчид өөрсийн сонирхлын дагуу хичээлээ сонгон бэлтгэж, хичээл орлоо. Багшаас гадна захирал, менежер, нягтлан, нярав, туслах гээд сургуультой холбоотой бүх ажлын байранд ажиллаж, багш ажилтан нартаа талархлаа илэрхийлэн, сургуулийн нэг өдөр хэрхэн өнгөрсөн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. 12-р ангийн нийт суралцагчиддаа баярлалаа.

СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.