ШУТАС-ийн сурагчид дүүргийн олимпиадад амжилттай оролцлоо
ganbii

Сүхбаатар дүүргийн олимпиадад үзүүлсэн амжилтууд

Математикийн олимпиад:

СБДүүргийн Математикийн олимпиадад манай сургуулийн 12б ангийн сурагч Н.Зөв-үйлст, Н.Дэлгэрсүрэн, Б.Болорчулуун нар Нийслэлийн олимпиадад орох эрхээ авлаа. Мөн Математикийн багш М.Батбилэг багш нарын олимпиадад 1-р байранд орж тус тус амжилт үзүүллээ.

Дүүргийн техник технологийн олимпиад:


Дүрслэх урлагийн төрөлд:
1.12ж анги Минжин-Алтан медаль
2.12ж анги Чулуудай-Мөнгөн медаль
3.12ж анги Өлзийжаргал-Хүрэл медаль
4.12ж анги Цэнгүүн-IV 
5.11г анги Мандухай-Хүрэл медаль
байранд тус тус орж нийслэлд өрсөлдөх эрхээ өнөөдөр гардан авлаа.
Харин эмэгтэй технологоор 
1.Бямбанаран-Хүрэл медаль авч орж нийслэлд өрсөлдөх эрхээ өнөөдөр гардан авлаа.
Ийнхүү баг хамт олноороо идэвхтэй оролцсон гэж ШУТАСургууль маань Дүүргийн техник технологийн олимпиадын Багийн оноогоор III-р байранд орж өргөмжлөл авлаа.

 

Биологийн олимпиад:

СБД-н биологийн олимпиадад 12-р ангийн 2 сурагч бэлтгэж оролцсоноос 12е ангийн сурагч С.Дөлгөөн 3, 12б ангийн сурагч И.Нинжбадгар 16-д орсон байна. одоо гүйцэтгэлийн хувиараа нийслэлд жагсаж байж эцсийн дүн мэдээ гарна. амжилттай оролцсон сурагчиддаа баяр хүргэе.

 

Нийгмийн ухааны олимпиад:

12ё ангийн сурагч Э.Эрдэнэсувд Нийгмийн ухааны дүүргийн олимпиадад 4-р байранд амжилттай оролцож нийслэлд орох эрхээ авлаа.

 

Физикийн олимпиад:

Дүүргийн физикийн олимпиадад 11а ангийн сурагч Н.Ану, 11в ангийн сурагч Л.Цэдэнсодном, 12б ангийн сурагч Н.Зөв-үйлст, Н.Дэлгэрсүрэн, Б.Болорчулуун нар амжилттай оролцож Нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авлаа. 

 

Англи хэлний олимпиад:

СБДүүргийн англи хэлний олимпиадад 12а ангийн сурагч Эрдэнэбаяр 4-р байранд орж нийслэлд орох эрхээ авлаа. 

Орос хэлний олимпиад: 

СБДүүргийн орос хэлний олимпиадад 12г ангийн сурагч З.Биндэрьяа 1-р байр, 12г ангийн сурагч Б.Буянбилэг, 12ё ангийн сурагч Н.Төгөлдөр, Н.Маквала нар нийслэлд орох эрхээ авлаа. 
 

Мэдээлэл зүйн олимпиад:

СБДүүргийн мэдээлэлзүйн олимпиадад Б.Эрдэнэтулга нийслэлд оролцох эрхээ авсан байна.