ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн багш суралцагчид Чусон их сургууль, Сөүлийн үндэсний их сургуулийн бакалаврын хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, БНСУ-ын Бусан, Гуанжу, Чонжу, Сөүл хотоор аялах соёлын хөтөлбөрт хамрагдлаа. Суралцагчид маань Азийн соёлын төв, ерөнхийлөгчийн хөх ордон, солонгосын үндэсний тосгон, everland resort, Намсан цамхаг, далайн эргээр аялж дурсамж дүүрэн 8 өдрийг өндөрлүүллээ. Цаашид манай ахлах сургуулийн төгсөгчид Чусон их сургуульд суралцах хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа. Биднийг дэмжин ажилласан ШУТИС-ийн гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны хамт олон, БУХС-ийн дэд профессор Б.Болормаа багш нарт талархал илэрхийлье.
“Hugo and Color ” улсын XVI олимпиад
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиад
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль 2024-2025 оны хичээлийн жилийн төрөлжсөн хөтөлбөртэй X ангидаа элсэлт авна.