БНСУ-ын Чусон Их Сургуультай хамтран 2 дахь удаагаа зохион байгуулж буй Соёлын хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд хөтөлбөрийн үеэр багш суралцагчид Солонгос улсын соёлтой танилцаж, Чусон их сургуулийн солонгос хэлний сургалтад амжилттай хамрагдаж, сертификатаа гардаж авсан.
Мөн Солонгос улсын Ёнжү хотын Кёнпүүкийн үндэсний их сургуулийн сургалтын орчин, онцлог, солонгосын уламжлалт соёлтой танилцлаа. Хэрэгжүүлсэн хөтөлбөр үр дүнтэй, багш нар сэтгэл хангалуун, арвин их туршлага хуримтлуулан суралцагчид маань ирээдүйгээ тодорхой болгож, зорилго, хүсэл тэмүүлэлээр дүүрэн, хамт явсан суралцагчид илүү дотно найз нөхөд болж, мартагдахааргүй сайхан дурсамжийг хамтдаа бүтээсэн билээ.
Биднийг халуун дотно хүлээн авч хөтөлбөрийн турш анхаарал хандуулан тусалж дэмжиж байсан Чусон их сургуулийн Гадаад харилцааны менежер Ч. Анударь багшдаа болон ШУТИС-ийн БУХС-ийн доктор, профессор Б. Болормаа багшдаа талархсан сэтгэлээ илэрхийлье.
Мөн Солонгосын Чусон их сургуультай хамтын ажиллагаа эхлүүлж манай ахлах сургуулийн сурагчдыг Солонгосын соёлын хөтөлбөрт хамрагдах боломж бий болгож өгсөн ШУТИС-ийн захиргаа, ШУТИС-ийн Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба, ШУТИС-ийн харьяа ахлах сургуулийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа.