МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
ganbii

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ


НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/-д элсэн суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналтын тоонд багтаан ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэн суралцуулна.

 

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

2.1. Элсэлтийн комиссын бүрэлдэхүүн, гишүүдийн ажил үүргийн хуваарийг  ШУТИС-ийн Ректорын тушаалаар батална.

2.2. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэхийг хүсэгчдийн материалыг шалгах, ур чадварын шалгалтыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.

 

ГУРАВ. ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

3.1. Улаанбаатар хот болон аймаг орон нутгаас ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нэмэлт элсэлтийн www.elselt.edu.mn, www.must.edu.mn вэб хаягаар бүртгүүлнэ.

3.2. Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум/МИДСК/ зохион байгуулна. 

3.3. Аймаг, орон нутгаас ШУТИС-д элсэн суралцахыг хүсэгч нь МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлж өгсөн байна.

3.4. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтуудыг өгч, энэ журмын хавсралтанд заасан хөтөлбөрийн хамаарах бүлгийн ерөнхий шалгалтанд тавигдах босго онооны болзлыг хангасан байна.

3.5. Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн буюу байнга оршин суугч иргэд бүртгүүлэх эрхтэй.

3.6 Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч  хүлээнэ.

 

ДӨРӨВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ

4.1. ШУТИС-д боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.

4.2. Ерөнхий шалгалтын аль нэг хичээлийн оноог журмын хавсралтад заасан хувь хэмжээгээр авч бүртгүүлэгчийн оноог гаргана.

4.3. Бүлэг бүрээр ШУТИС-д элсэх болзол хангасан элсэхийг хүсэгчдийн нэрсийг онооны дарааллаар нь  жагсааж  заасан хугацаанд нийтэд мэдээлнэ.

4.4. Хуваарь сонгох ажиллагааг энэ журмын нэгдүгээр хавсралтанд заасан оюутан элсүүлэх бүлгүүдийн аль нэгээс нь эхлэн дуусгаж, үлдсэн бүлгүүдээс хуваарь сонголт хийсэн хүний нэрийг хасаж, бүлгийн жагсаалтыг шинээр гаргах зарчмаар гүйцэтгэнэ.

4.5. БСШУЯ-ны хяналтын тоог баримтлан элсэхийг хүсэгчдийг онооны дарааллаар нь  хоёрдугаар хавсралтад заагдсан хөтөлбөрүүдээс  сонгуулж ШУТИС-д элсүүлэн суралцуулах эрхийн бичиг олгоно. Хэрэв хөтөлбөр бүрэлдэхүүн сургуулиуд дундын хөтөлбөр бол элсэхийг хүсэгч энэ хөтөлбөрийн мэргэжлүүдээс шууд сонголт хийнэ. Тухайн жагсаалтанд багтсан элсэхийг хүсэгч дурьдсан хугацаанд хуваарь сонгоогүй бол жагсаалтын дараагийн хүнээр хуваарь сонгуулна. Хуваарь сонголт хийж ШУТИС-д суралцах эрхийн бичиг авсан хүнд дахин өөр хөтөлбөр, мэргэжил сонгохыг зөвшөөрөхгүй.

4.6. Шалгуулагчдын нийт оноо тэнцсэн тохиолдолд эхлээд ерөнхий шалгалтанд хичээл 1-ээр авсан дүн, дараа нь хичээл 2-оор авсан дүнг харьцуулах бөгөөд шаардлагатай бол гүйцэтгэлийн хувийг харьцуулж шийдвэрлэнэ.

4.7. Улаанбаатар хотоос III бүлэгт заагдсан хөтөлбөрөөр элсэхийг хүсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгнө. Энэ шалгалтыг ШУТИС-ийн элсэлтийн комисс тогтоосон хугацаанд зохион байгуулж авна.

4.8. Аймаг, орон нутгаас III бүлэгт заагдсан хөтөлбөрөөр элсэхийг хүсэгчдээс авах хар зургийн ур чадварын шалгалтыг МИДСК-аас тухайн орон нутагт томилогдсон элсэлтийн комисс  зарласан хугацаанд зохион байгуулж авна.

4.9. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотоос элсэн суралцах болзол хангагчид Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст, хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст тогтоосон хугацаанд иргэний үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтайгаа хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ.

4.10. 2015 онд мэргэжлийн болон техник-технологийн улсын олимпиадад 1-ээс 3 дугаар байр эзэлсэн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчийг олимпиадад оролцсон чиглэлээрээ ШУТИС-д элсэн суралцахыг хүсвэл тухайн хөтөлбөрөөр шууд элсүүлэн суралцуулна/Техник, технологийн улсын олимпиадын хувьд 2014 оны амжилтыг харгалзан үзнэ/.

4.11. 2015 оны бүс, хотын чанартай олимпиадад 1-ээс 10 дугаар байр эзэлж 2015 онд ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн төгсөгчийн ерөнхий шалгалтын оноо нь  босго оноог давсан тохиолдолд тухайн иргэн нь олимпиадад оролцсон чиглэлийн дагуу хөтөлбөрөөр шууд элсэн суралцах эрхтэй бөгөөд энэ журмын 3.1-д заасан бүртгэлийн хугацаанд багтан ШУТИС-ийн Элсэлтийн комисст хүсэлтээ гаргасан байх шаардлагатай.

4.12. Дээд боловсролтой иргэн ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэж хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүсвэл “ШУТИС-ийн бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам” –ын дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

4.13. 2015 онд ШУТИС-ийн Ахлах сургуулийг төгссөн төгсөгчдөөс бүрэн дунд боловсролын гэрчилгээний сурлагын дундаж үнэлгээ/аттестатчилалын дундаж/ нь 83 ба түүнээс дээш, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь тухайн бүлгийн 1-р шалгалтанд тавигдах тусгайлсан босго оноог хангасан төгсөгчдийг онооны жагсаалтаар нь мэргэжил сонгуулж ШУТИС-д элсүүлэн суралцуулна.

4.14 ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэгч нь 1-ээс 2 жил суралцсаны дараа суралцсан хугацааны дүнгээр жагсан тухайн хөтөлбөрийн мэргэжлүүдээс сонголт хийж үргэлжлүүлэн суралцаж төгсөнө.

4.15. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг холбогдох журмаар зохицуулна.

4.16. ШУТИС-ийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Орхон аймаг дахь Технологийн сургуулийн элсэлтийн журам тусдаа зарлагдана.

4.17. Оюутан элсүүлэхтэй холбоотой маргааныг Элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

 

ТАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

5.1. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан элсэгчид 2015 оны 08 дугаар сарын 17-оос  2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгүүлэн хичээл сонголт хийнэ.

5.2. 2015-2016 оны хичээлийн жил 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эхлэнэ.

5.3. Хяналтын тоонд багтан ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт  элсэн суралцах болзол хангагчид эрүүл мэндийн үзлэгт орж оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ.

5.4. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг нь хүчингүй болсонд тооцно.              

 

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН 
БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ БҮЛГҮҮД

 

Д\д Бүлэг Ерөнхий шалгалтын оноог тооцох хичээлүүд Босго оноо Тайлбар
1 I бүлэг Математик эсвэл Физик  400 оноо Аль нэг хичээлийн шалгалтын оноог босго оноонд тооцно.
2 II бүлэг Хими эсвэл Математик  400 оноо Аль нэг хичээлийн шалгалтын оноог босго оноонд тооцно.
3 III бүлэг Хар зураг ба Математик 400 оноо Ур чадварын шалгалт болон математикийн шалгалтын оноог тус тус босго оноонд тооцно
4 IV бүлэг Математик эсвэл Гадаад хэл /Англи, орос хэл/ 400 оноо Аль нэг хичээлийн шалгалтын оноог босго оноонд тооцно.
5 V бүлэг Нийгмийн тухай мэдлэг эсвэл Математик 400 оноо Аль нэг хичээлийн шалгалтын оноог босго оноонд тооцно.
ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛГА ҮЗЭХ
6 VI бүлэг Математик ба Физик 650 оноо буюу 81.25%
(хичээл 1 ба 2-ын хувьд)
Математик болон физикийн шалгалтын оноог тус тус босго оноонд тооцно
7 VII бүлэг Хар зураг ба Математик 650 оноо буюу 81.25% 
(хичээл 1 ба 2-ын хувьд)
Ур чадварын шалгалт болон математикийн шалгалтын оноог тус тус босго оноонд тооцно
8 VIII бүлэг Математик ба Физик 650 оноо буюу 81.25%  Математик болон физикийн шалгалтын оноог тус тус босго оноонд тооцно

* - Бодох аргачлал:

Ерөнхий шалгалтын хичээлүүдийн оноог (100%+50%) гэсэн харьцаагаар авч нэмж тооцно. Хэрэв та Ерөнхий шалгалт өгч хичээл 1-д 400 оноо, хичээл 2-т 210 оноо авсан бол Таны нийлбэр оноо х=400+(210/2)=505 оноо болно.

 

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРҮҮД, БОСГО ОНОО

 

Элсүүлэх бүлэг Оюутан элсүүлэх хөтөлбөрийн индекс, нэр* Мэргэжил**
I БҮЛЭГ 1 071202. Үйлдвэрийн экологи 1 Үйлдвэрийн экологийн инженер
      2 Үйлдвэрийн экологи
      3 Усны нөөц экологи
      4 Хаягдал боловсруулах технологи
I БҮЛЭГ 2 071402. Үйлдвэрлэлийн автоматжуулалт 5 Машины электрон систем
      6 Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт
      7 Механик системийн загварчлал
I БҮЛЭГ 3 071501. Механик инженер 8 Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт
      9 Үйлдвэрлэлийн механикжуулалт
      10 Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж
      11 Хүнсний үйлдвэрлэлийн машин аппарат
I БҮЛЭГ 4 071502. Метал боловсруулах технологи 12 Машин үйлдвэрлэлийн технологи
I БҮЛЭГ 5 071503. Метал судлал, технологи 13 Метал судлал, технологи
I БҮЛЭГ 6 053201. Геодези 14 Геодези
      12 Уул уурхайн маркшейдер
      15 Геодези (БНХАУ-ын Шандуны ШУТИС-тай хамтарсан хөтөлбөр)
I БҮЛЭГ 7 072401. Уул уурхайн ашиглалтын технологи 17 Уул уурхайн ашиглалтын технологи (ХБНГУ-ын Фрайбургын Уул Уурхайн Академитай хамтарсан хөтөлбөр)
I БҮЛЭГ 8 053203. Геологи 18 Геологи
  9 053205. Геофизик 19 Геофизик
  10 053204. Гидрогеологи 20 Гидрогеологи
      21 Инженер геологи (Аляскын Фэйрбанксын Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)
I БҮЛЭГ 11 072403. Өрөмдлөгийн техник, технологи 22 Хайгуулын өрөмдлөгийн техник, технологи
  12 072404. Газрын тосны инженер 23 Газрын тосны инженер
I БҮЛЭГ 13 078802. Биотехнологи 24 Хүнсний биотехнологи
      25 Хүнсний микробиологи
  14 072101. Хүнсний инженерчлэл 26 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи (ОХУ-ын Москвагийн Удирдлага, Технологийн Улсын Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)
  15 072102. Шим тэжээл судлал 27 Шим тэжээл судлал
      28 Хүнсний чанар аюулгүй байдал
I БҮЛЭГ 16 072202. Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи 29 Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи
  17 072302. Оёдлын үйлдвэрлэлийн технологи 30 Оёдлын үйлдвэрлэлийн технологи
  18 072303. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи 31 Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи
I БҮЛЭГ 19 072304. Текстилийн үйлдвэрлэлийн технологи /ноос ноолуур/ 32 Текстилийн үйлдвэрлэлийн технологи /ноос ноолуур/
  20 082101. Ой модны үйлдвэрлэлийн техник технологи 33 Ой модны үйлдвэрлэлийн техник технологи
  21 072203. Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи 34 Мебель модон эдлэлийн технологи
I БҮЛЭГ 22 061901. Цахилгаан холбоо 35 Холбооны сүлжээ, холболтын технологи (ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)
I БҮЛЭГ 23 061902. Утасгүй холбоо 36 Утасгүй холбоо (ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)
  24 061903. Холбооны технологи 37 Мэдээллийн сүлжээ
  25 071401. Электрон системийн автоматжуулалт 38 Электрон систем, автоматжуулалт
      39 Электроник
      40 Эмбедэд систем
I БҮЛЭГ 26 071305. Цахилгаан хангамж 41 Цахилгаан хангамж (Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)
  27 071301. Сэргээгдэх эрчим хүч 42 Сэргээгдэх эрчим хүч
  28 071303. Хөргөлтийн технологи ба систем 43 Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем
I БҮЛЭГ 29 071102. Химийн технологи 44 Химийн технологи
      42 Нүүрс, газрын тосны боловсруулалтын технологи
  30 071101. Химийн инженерчлэл 46 Химийн инженерчилэл
  31 072301. Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи 47 Нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн технологи
      48 Арьс ширний боловсруулалтын химийн технологи
III БҮЛЭГ 32 021201. Хувцасны дизайн 49 Хувцасны дизайн
  33 021203. Үйлдвэрлэлийн дизайн 50 Үйлдвэрлэлийн дизайн
  34 021202. График дизайн 51 Компьютерийн график дизайн
IV БҮЛЭГ 35 041301. Бизнесийн удирдлага 52 Хүний нөөцийн менежмент
      53 Мэдээллийн системийн менежмент
      54 Санхүүгийн менежмент
      55 Олон улсын бизнесийн менежмент
      56 Маркетингийн менежмент
IV БҮЛЭГ 36 041303. Нийтийн удирдлага 57 Нийтийн удирдлага
IV БҮЛЭГ 37 041302. Менежмент 58 Харилцаа холбооны менежмент
      59 Тээврийн менежмент
      60 Хөнгөн үйлдвэрийн менежмент
      61 Хүнсний үйлдвэрийн менежмент
      65 Жижиг дунд үйлдвэрийн менежмент
  38 041305. Логистик менежмент 66 Логистик менежмент
  39 041304. Аялал жуулчлалын менежмент 67 Аялал жуулчлалын менежмент
V БҮЛЭГ 40 092301. Нийгмийн ажил 68 Нийгмийн ажил
I БҮЛЭГ       Инженерийн бэлтгэл /Монгол-Германы хамтарсан/

 

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Элсүүлэх бүлэг Ерөнхий шалгалтын хичээл 1-ийн нэр Босго оноо (хичээл 1-ийн хувьд) Ерөнхий шалгалтын хичээл 2-ын нэр Босго оноо ( хичээл 2-ын хувьд) Оюутан элсүүлэх хөтөлбөрийн индекс, нэр*
VI БҮЛЭГ Математик 650 оноо Физик 650 оноо 1 073102. Барилгын инженер
          2 073201. Хүрээлэн буй орчны инженер
          3 071501.Механик инженер
VII БҮЛЭГ Хар зураг 650 оноо Математик 650 оноо 4 073102. Архитектур
VIII БҮЛЭГ Математик 650 оноо Физик 650 оноо 5 КООСЕН бэлтгэл хөтөлбөр

 

*-  БШУ-ны Сайдын А/78 тоот тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр

**Элсэгч 1.5-2 жил суралцсаны дараа хөтөлбөрт тусгагдсан мэргэжлүүдээс сонгон суралцаж холбогдох мэргэжлийн бакалаврын зэрэгтэй төгсөнө.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

 

Мэргэжил Ерөнхий шалгалт өгөх 
хичээл 1-ийн нэр
Ерөнхий шалгалт өгөх 
хичээл 2-ын нэр
1 Програм хангамж Математик Физик
2 Хүрээлэн буй орчны инженер Математик Физик
3 Барилгын инженер Математик Физик
4 Метал боловсруулах технологи Математик Физик
5 Цахилгааны инженер Математик Физик
6 Механик инженер Математик Физик
7 Хүнсний инженерчлэл Математик Физик
8 Дулааны инженер Математик Физик
9 Ашигт малтмалын баяжуулалтын технологи Математик Физик
10 Уул уурхайн ашиглалтын технологи Математик Физик
11 Менежмент Математик Гадаад хэл
12 Метал судлал, технологи Математик Физик

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

 

Мэргэжил Ерөнхий шалгалт өгөх 
хичээл 1-ийн нэр
Ерөнхий шалгалт өгөх 
хичээл 2-ын нэр
1 Цахилгааны инженер Математик Физик
2 Авто инженер Математик Физик
3 Метал судлал, технологи Математик Физик
4 Механик инженер Математик Физик
5 Уул уурхайн ашиглалтын технологи Математик Физик
6 Ашигт малтмал баяжуулалтын технологи Математик Физик
7 Электрон системийн автоматжуулалт Математик Физик
8 Мэдээллийн технологи Математик Физик

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар холбогдон авна уу.

Харилцах утас:

324319

324590-1021

324590-1022

Факс:

976-11-318152

e-mail:

batdorjd@must.edu.mn

Веб хаяг:

http://www.must.edu.mn, http://www.elselt.edu.mn,

Шуудангийн хаяг:

ш/х-520, Улаанбаатар-46,

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,

Элсэлтийн комисс

Байрлал:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-8

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,

Хичээлийн төв байр 212,  213,  217 тоот өрөө

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ    

Захирал доктор (Ph.D), дэд профессор Ч.Батбаатар
Утас 70374455, 70374735
e-mail Batbaatarc@yahoo.com
Факс 976-37-24455
Сургуулийн байршил, хаяг Дархан-Уул аймаг. Дархан сум. 15 дугаар баг(Шинэ Дархан)

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал доктор (Ph.D), дэд профессор С.Эрдэнэбат
Утас 73421
e-mail s_echimeg@yahoo.com
etuka_04@yahoo.com
Факс 976-035-73421
Сургуулийн байршил, хаяг Сургуулийн байршил, хаяг: Орхон аймаг. Баян-Өндөр сум. Эрдэнэт хот.