Зураг дизайны бэлтгэл анги

 

Хар зураг I хичээл 2 кр

                     II хичээл 2 кр

Уран зураг I, хичээл 2 кр

                       II хичээл 2 кр

Дизайн, зохиомжийн үндэс I хичээл 3 кр

Архитектур, дизайн технологийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах  суралцагчдад бүтээлч үйл ажиллагааг дэмжиж хичээл хоорондын интеграцийг хөгжүүлэн сургалтын материаллаг,  таатай орчин бүрдүүлж хар зураг, уран зураг, дизайн зохиомжийн үндэс хичээлүүдийг уялдуулан суралцагчдыг бүр бие дааж суралцах арга барил эзэмшүүлдэг. 

Манай сургуулийн суралцагчд 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрийн өөрөөр хэлбэл  I курсдээ үздэг “Хар зураг I, II, Уран зураг I,II, Дизайн-зохиомжийн үндэс I хичээлүүд”-ийн 14 хүртэл кредитийг гүнзгийрүүлэн үзэж кредитээ тооцуулдаг.

Зураг, дизайны хичээлээр Ахлах сургуулийн суралцагчид улс, нийслэлийн техник, технологийн 2013-2019 оны улс, бүсийн олимпиадуудаас 1-3 дугаар байрыг тогтмол эзэлсэн амжилтыг үзүүлэв.

 

Үр дүнд суурилсан MON-STREAM сургалт түүнийг хэрэгжүүлэх нь

Бид ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагчдад үр дүнд суурилсан “MON-STREAM”-ийн нэгдмэл хөтөлбөрт боловсролыг олгох боломжтой гэж үзлээ.

MON-STREAM нь Монголын-Шинжлэх ухаан, технологи, уншин зохион бичих, инженерчлэл, урлаг дизайн, математик гэсэн үгийн товчлол юм.

MON-SТRЕAМ-ийн сургалт нь инженерчлэлийн суурь байгалийн шинжлэх ухааны болон, дизайны чиглэлийн  хичээлүүдийг хооронд нь нэгдмэл хөтөлбөрөөр суралцагчдыг бие даан бүтээлчээр сэтгэн, ирээдүйн мэргэжлийн суурь чадамжийг бүтээлчээр эзэмшүүлсэн, суралцагчдыг ухаалаг орчинд суралцах боломжоор хангасан сургалт юм.

Шинжлэх ухаан технологийн боловсролын нэгдмэл хөтөлбөр

Сонгосон төслийн сэдэвт хамаарах хичээлийн хөтөлбөрийн уялдаа хичээлийн оролцоо хувь хэмжээ. Ахлах ангид үзэх MON-STREAM хөтөлбөрийн багц хичээлийн ерөнхий төлөвлөлтийг сэдэв сонгох, бүтээлийн загвар, бүтээгдэх явц, гүйцэтгэл, бүтээл хамгаалалт гэсэн байдалтайгаар хийгдсэн болно.

  • Инженерийн технологийн багц хичээл

Математик, Мэдээллийн технологи, Дизайн технологи, зурагзүйн хичээлүүдийг нэгтгэн тухайн ангид тохируулан сэдэв сонгон бие даан суралцах, ганцаарчилсан болон багаар ажиллах төсөлт  ажлуудыг хийнэ.

  • Байгалийн шинжлэх ухааны технологийн багц хичээл

Математик, Биологи , Хими, Физикийн хичээлүүдийг нэгтгэн ирээдүйн (шинжлэх ухаанд био технологи давамгай хөгжиж байгаа) тухайн бүлэгт тохируулан сэдэв сонгон , ганцаарчилсан болон багаар ажиллах төсөлт ажил хийнэ.

Робот хийж байгаа үе шатууд:

                      

                            Зураг 4.                                         Зураг 5.                                 Зураг 6.                                                                      

Багаараа ярилцажАжлын зураг загвар гаргахболовсруулах

                                     

                    Зураг 7.                                          Зураг 8.                                       Зураг 9.

       Их биеийг 3D принтерээр         Эд ангиудыг угсрах, гагнах                Туршилтын хэсэг
               хэвлэж гаргах

Иддэг усан будгийг бүтээх үйл явц:

  • Хими: Гардан гүйцэтгэх чадварт суралцах
  • Биологи: Бүтээгдэхүүний орц, найрлага зохиох
  • Дизайн технологи: Бүтээгдэхүүний дизайн, сав баглаа боодлыг бүтээх
  • Математик: Орц найруулгын хувь хэмжээ, баглаа боодлын тооцоолол гаргах

Хичээл бүрээр олж авсан мэдлэгийг бодит бүтээл болгон үзүүлэх хичээлүүдийн хэрэгцээг танин мэдэх, ач холбогдлыг ойлгох төсөлт ажлын хүрээнд судалгаа хийх, шинийг эрэлхийлэх, судлан шинжлэх, химийн бодис материалтай зөв зохистой ажиллах.  Өөрийгөө болон хүрээлэн буй орчноо хамгаалах ахуйн хэрэглээний зарим бодис материалуудын найрлагыг судлах, тэдгээрийн хүний бие организм болон хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг судлах, тодорхойлох, химийн бодисуудын шинж чанарыг судалснаар зарим бодисыг орлуулан хэрэглэх  зэрэг чадваруудыг эзэмшиж байна.

       

         Зураг 10.                            Зураг 11.                      Зураг 12.                       Зураг 13.

Суралцагч бүтээсэн усан будгаараа өөрийн Зохиомжийн үндэс хичээл дээр ур чадвараа ашиглан зураг зурсан байдал.

Урлаг дизайн технологийн боловсролын нэгдмэл хөтөлбөр

ЕБС-ийн сонгон судлах багц хичээлийн цагт төслийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Суралцагчид төслийг багаар болон ганцаарчлан гүйцэтгэж болно. Төслийн сэдвийг сонгон нэгдмэл хөтөлбөртэй багц хичээлүүдийг үзэж сонгосон сэдвээрээ бүтээлийг гардан хийж гүйцэтгэх боломжтой сургалт юм. Хар зургийн хичээл, Уран зургийн хичээл, Зохиомжийн үндэс хичээл, Дизайн технологийн хичээл хоорондын нэгдмэл хөтөлбөрийн дагуу тухайн ангид тохируулан сэдэв сонгон бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах, ганцаарчлан бие даасан бүтээл хийн шинэ санааг ургуулан бүтээх дэлхийн олон улс оронтой онлайны цахим ертөнцөөр өөрийн бүтээсэн шинэ бүтээл, дүрийг дэлгэн хамтран ажиллах төсөл ажил хийнэ.

  • Урлагийн дизайн технологийн багц хичээл

Хар зураг, Уран зураг, Зохиомжийн үндэс, Дизайн технологийн хичээлүүдийг хоорондын нэгдмэл хөтөлбөрийн дагуу тухайн ангид тохируулан сэдэв сонгон бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах, бие даасан бүтээл хийн шинэ санааг ургуулан бүтээх, цаашлаад дэлхийн олон улс оронтой онлайны цахим ертөнцөөр өөрийн бүтээсэн шинэ бүтээл, дүрийг дэлгэн хамтран ажиллах төсөл ажил хийх.

  • Инженерийн дизайн технологийн багц хичээл

Биологи, Дизайн-Зохиомжийн үндэс, Дизайн технологи, Зурагзүй, Мэдээллийн технологийн хичээлүүдийн хоорондын нэгдмэл хөтөлбөрийн дагуу  орчин үеийн шинэ технологи дээр ажиллах, тухайн ангид тохируулан сэдэв сонгон бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах, ганцаарчилсан болон багаар ажиллах төсөлт ажил хийх. Компьютер, таблет, вэб болон ухаалаг утсанд зориулсан аппликэйшин ашиглах, зохиох.

Үр дүнд суурилсан MON-STREAM орчин үеийн нэгдмэл сургалтын аргаар богино хэмжээний хүүхэлдэйн кино хийж ахлах ангийн суралцагчдаар бүтээлгэх хөтөлбөр

I-р үе шат: Суралцагчид өөрсдийн хийгдэх гэж буй богино хэмжээний хүүхэлдэйн кинонд зориулагдсан хэрэгцээтэй баримт, материал, эх сурвалжийг эрэл хайгуул хийн олж тодорхой сэдвийг сонгох.

II-р үе шат: Сонгосон сэдвийн дагуу багууд зохиолыг зохиох, засварлан өөрсдийн болгох.

 

III-р үе шат:  Зохиолын дагуу эхний зураглал буюу орчин, дүрийн онцлог, үйл явдал өрнөл гэх мэт зүйлсийг шийдэн эскиз загвар /ноорог зураг/ хийх.

IV-р үе шат: Эскиз загвараас бэлэн болсон объектуудыг уран зургийн хичээлээр олж авсан өнгийн мэдлэгээрээ өнгөт зураглал хийх.

    

Биологийн багш Н.Наранжаргал

Төслийн бичвэр, нийгмийн ухааны багш Б.Эрдэнэцэцэг

V-р үе шат: Өнгөт зураглал бий болсон дараагаар объектуудын хөдөлгөөн, орчныг шийдэж богино хэмжээний хүүхэлдэйн кино бий болох дүрслэлийг тодорхойлно.

  • Дүрийн хар зураг батлах
  • Дүрийн өнгө сайжруулах батлах
  • Төсөлт зохиолын гол ба туслах дүр боловсруулах
  • Дүрийн хөдөлгөөн хийхэд бэлдэн үндсэн зураасаар тэмдэглэх
  • Орчин интерьер, экстерьер
  • Эволюц ургамал, амьтны анатоми
  • Медиа дизайн

    /богино хэмжээний хүүхэлдэй кино/ төсөл хамгаалалт

  • Төсөлт ажлын  бичвэрийн стандарт

Дүрийн хөдөлгөөн хийхэд бэлдэн үндсэн зураасаар тэмдэглэх талаар багш н.Гантулга

Орчин интерьер, экстерьер

3D хөдөлгөөнт дүрс

  

 

   

ШУТИС-ийн Ахлах сургуулийн суралцагчдын төсөлт туршилтын ажлын үзэсгэлэн 2017 оны 12 дугаар сарын 1-8-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдсан.

Уг үзэсгэлэнд ШУТИС-ийн Ахлах сургуулийн  суралцагчдын бүтээлүүдийг дэлгэн харуулан. ШУТИС инженерийн боловсролын олон улсын CDIO боловсролын санаачилгад нэгдсэнтэй холбогдон Ахлах сургууль нь үр дүнд суурилсан төсөлт ажлын сургалтаар суралцагчдыг бүтээлчээр суралцахуйд сургах, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох , мэдээлэл боловсруулах чадвар бүхий иргэдийг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 http://must.edu.mn/uploads/2017/12/04/24273769_297283040783337_2248985267324867585_o.jpg    http://must.edu.mn/uploads/2017/12/04/dsc_0165.jpg

Зураг дизайны хичээлийг гүнзгийрүүлэн суралцаж буй суралцагчдын 40 гаруй уран зураг оролцохоос 10 гаруй уран зураг нь олон улс, улс, нийслэлийн хэмжээний олимпиад уралдаан тэмцээнд шалгарсан шилдэг бүтээлүүд болно.

Мөн байгалийн ухааны хими, биологи, зураг зүй, дизайн, мэдээллийн технологийн хичээлийг интеграцчилан суралцагчдын ахуй амьдралд хэрэглэгдэх бодис материалыг судлан хүний биеийн онцлогт тохируулан гарын доорх материал ашиглаж лабораторид гар аргаар гарган авсан Ванны бөмбөлөг, Усан будаг, Уруулын будаг, Саван, Шил толь арчигч, Гар ариутгагч гэх мэт бүтээгдэхүүнүүдийг  танилцуулах болно.

Суралцагчдын сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор мэдээллийн технологи, дизайн технологи, физикийн хичээлүүдийг уялдуулан хийсэн ажлын зургуудыг 3 хэмжээст хэвлэгч машин ашиглан байшин барилга, сандал, ширээ, гүүр, автомат робот гэх мэт биет бүтээлүүдийг хийсэн билээ. Эдгээрийг 3 хэмжээст хэвлэгч машин ашиглан биет бүтээл болгож байгаа нь хийсэн зүйлээ бодитоор харах, барих, турших цаашид хөгжүүлэхэд том давуу тал болж байна.

Суралцагчид энэхүү хичээлүүдийг агуулгаар нь уялдуулан судалснаар  хичээлээр олсон онолын мэдлэгээ туршин судлах,  бүтээл болгох цаашид хөгжүүлээд ажил болгох боломжтой гэдгийг харуулж байна.