Он цагийн хэлхээс

1996 он        ШУТИС. Математикийн сургуулийн харьяа Математикийн

                     гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль

1998 он        ШУТИС. Гадаад хэлний сургуулийн дэргэдэх Гадаад хэлний

                     гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль

2002 он         ШУТИС. Үйлдвэрлэлийн технологийн дизайны сургуулийн дэргэдэх

                     ахлах сургууль

2013 он         ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль

2017 он         ШУТИС-ийн Ахлах сургууль

 

Товч танилцуулга

ШУТИС-ийн харьяанд 1996 онд Математикийн,  1998 онд Гадаад хэлний, 2002 онд Зураг, дизайны ахлах сургуулиуд тус тус байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан. Эдгээр сургуулиудын сургалтын үйл ажиллагаа нь салангид бодлоготой байсан учир нэгтгэн, сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулах, хичээлүүдийн агуулгын уялдааг сайжруулах, сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг чадваржуулах, тэдний ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх зэрэг нэгдмэл цогц хэлбэрээр  Ахлах сургуулийг зохион байгуулах шаардлага урган гарсан билээ. Ийнхүү ШУТИС-ийн Ректорын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/149 тоот тушаалаар эдгээр сургуулиудыг нэгтгэн ШУТИС-ийн Ахлах сургуулийг шинэчлэн зохион байгуулсан юм.

Манай сургууль ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийг  А ба В үнэлгээтэй суралцаж төгссөн, математик сэтгэлгээ сайтай, байгалийн ухааны хичээл, техникт дур сонирхолтой, инженер болох хүсэл, зорилготой сурагчдыг шалгаруулан элсүүлж стандарт сургалтын зэрэгцээ инженер, зураг-дизайны чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулж байна.

 

Ахлах сургууль нь БСШУСЯ-наас баталсан Ерөнхий боловсролын сургуулийн гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрөөр хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Манай сургууль магистр болон түүнээс дээш  зэрэгтэй 15 багштай бөгөөд багш нарын 40 гаруй хувь нь мэргэжлийн зэрэгтэй чадварлаг баг ажиллаж байна.

Мөн суралцагчдад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн мэргэжлийн салбар тэнхимийн багш нар гүнзгийрүүлсэн сургалтыг зааж зохион байгуулдаг.

ШУТИС-ийн Ахлах сургуулийг 2013 оноос хойш 610 суралцагч суралцаж төгссөн бөгөөд тус сургуулийн суралцагчид олимпиад уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож дотоодын их дээд сургууль болон Ази, Европын нэр хүндтэй их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан инженерийн болон бусад мэргэжлээр амжилттай суралцсаар байна.

 

Суралцагчдын амжилтаас дурдвал: 2013-2017 оны хугацаанд дизайн технологийн хичээлийг гүнзгийрүүлсэн судалдаг суралцагчид дүүрэг, нийслэл, улсын олимпиад, уралдаан тэмцээнээс алт-17, мөнгө-21, хүрэл-18, шагналт байр-15 нийт 71 медаль хүртсэн бөгөөд нийслэлийн технологийн олимпиадад сүүлийн 3 жил эхний 5-н байрыг тасралтгүй авч, улсын олимпиадаас эхний 3 байрыг дараалан авсан байна. 2014, 2015 онд “Бүх нийтийн физик боловсролыг дэмжих багийн олимпиад”-д Ахлах сургуулийн 120 суралцагч өндөр амжилт үзүүлж улсад 1-р байранд 2 жил дараалан шалгарсан. Энэ нь массын сургалт хэр чанартайг илтгэж байна. Математикийн олимпиадад улс, нийслэлд өндөр амжилт үзүүлдэг төдийгүй орос, англи хэл, мэдээлэл зүйн хичээлээр улс, нийслэл, дүүргийн олимпиадад амжилттай оролцсоор байна.

2017-2018 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Ахлах сургууль нийт 6 бүлгийн 130 суралцагч, 22 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Амжилтын түүхээс

2013-2017 оны хугацаанд манай сургуулийн зураг-дизайны суралцагчид улс, нийслэлийн техник, технологийн олимпиадуудаас эхний 1-3-р байрыг тасралтгүй авсан бөгөөд 2014 он, 2015 оны физикийн багийн олимпиадад 40 суралцагч мөнгөн медаль, 80 суралцагч хүрэл медаль авч улсад 1-р байранд шалгарсан нь массын сургалт хэр чанартай байгааг харуулж байна.

Мөн Англи, орос хэл, мэдээлэл зүй, биологийн хичээлээр улс, нийслэл, дүүргийн олимпиад, уралдаан тэмцээнд Ахлах сургуулийн суралцагчид амжилттай оролцсоор байна.  

ШУТИС-ийн Ахлах сургуулийн багш нарын 2-р улирлын үзүүлэх хичээл 2017.12.11-12.15 өдрүүдэд явагдана.

Нийтэлсэн: 2017-12-11 00:00:00

ШУТАС-ийн урлагийн наадамд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-17 00:00:00

Эрдэм шинжилгээний хуралд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-25 00:00:00

Нээлттэй хичээлд урьж байна

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН АХЛАХ СУРГУУЛЬ ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн: 2017-05-24 00:00:00

ШУТАС-ийн ахлах сургуулийн дизайн, технологийн ЗАН-ийн сургалтын үйл ажиллагаанд зориулж 3D принтер авна.

Нийтэлсэн: 2016-12-26 00:00:00

Багш, сурагчийн сургалтын зар

Нийтэлсэн: 2016-12-19 00:00:00

Урлагийн наадмын хуваарь гарлаа

Нийтэлсэн: 2016-12-13 00:00:00

Багш, удирдах ажилтнуудын заавал судлах хууль, дүрэм, журам

Нийтэлсэн: 2016-11-18 00:00:00

Элсэлтийн бэлтгэл сургалтанд бүртгэж эхэллээ.

Нийтэлсэн: 2016-03-30 00:00:00

Геологи, уул уурхайн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Барилга, архитектурын сургуулийн элсэлт авах мэргэжил

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Эрчим хүчний сургуулийн элсэлтийн талаархи мэдээлэл

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Механик, тээврийн сургуулийн мэргэжлийн жагсаалт

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн элсэлт авах мэргэжлүүд

Нийтэлсэн: 2016-01-29 00:00:00

Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн жагсаалт

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Машины эд анги улсын олимпиад 2015

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЗУРАГ ТӨСЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН CAD/CAE/CAM БАГА ОЛИМПИАД

Нийтэлсэн: 2015-11-25 00:00:00

Байгалийн ухааны лабораторын багаж хэрэгсэл худалдан авна.

Нийтэлсэн: 2015-12-18 00:00:00

Сурагчийн үнэмлэх нь 40 төрлийн үйлдэл хийх боломжтой

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ШУТАС-ийн 12б ангийн сурагч Бумбаяр гимнастикчдийн олон улсын тэмцээнээс багаараа таван медаль хүртжээ.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны орой 18:00 цагт дуусна.

Нийтэлсэн: 2015-03-12 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.