ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ
ganbii
ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛЬД СУДЛАХ “ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛЬД СУДЛАХ

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН


 

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЦЭЭ

БСШУ-ы сайдын 2006 оны 236 дугаар тушаал, 2010 оны 201 дүгээр тушаал /иргэний боловсрол хичээл/, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 103 дугаар зарлиг /иргэний боловсрол хичээлийн хөтөлбөрт уламжлалт зан заншил, арга билгийн ухааны үндсийг тусгах/, БСШУ-ы сайдын 2011оны 281 дүгээр тушаал /I-III ангийн агуулгын хүрээ/- аар иргэний боловсрол хичээлийг орохоор боллоо.

АГУУЛГЫН ЕРӨНХИЙ ХҮРЭЭ

Иргэний боловсрол

Иргэний боловсролын уламжлалт зан үйл

 

Орчин цагийн иргэний боловсрол

 

  • Зан суртахууны төлөвшил

  • Уламжлалт аж төрөх ёс

  • Үндэсний өв соёл, бахархал

  •  

 

  • Иргэний хувийн төлөвшил, ур чадвар

  • Иргэн төрийн харилцаа

  • Иргэний хариуцлага

 


 

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛТ

  • Үндэсний уламжлалт сэтгэлгээний болон соёлын үнэт зүйлс, ёс заншлаа дээдэлж, амьдрал, ахуйдаа хэвшүүлэн, өвлүүлэн хөгжүүлдэг үндэсний ухамсар, бахархалтай иргэн болж төлөвших

  • Иргэний сахин биелүүлэх зан үйлийн болон эрх, үүрэг, хариуцлагын хэм хэмжээг мөрддөг, шударга ёсыг дээдэлдэг, хариуцлагатай, идэвхтэй, бүтээлч иргэн болж төлөвших

Монгол иргэний боловсролын зорилго:

  • иргэншүүлэх, төлөвшүүлэх,төлөвжих :

Бие, хэл, сэтгэл нь зөв хэвшсэн, эрх, үүрэг, хариуцлага, оролцоо, сонголтоо явдал мөрөөрөө дадалжуулсан, соёлт хүмүүн төлөвшүүлэх үндэсний соёл, бахархлын дархлаатай-эд оршино.

  • “.Соёл болон ёс суртахууны нийтлэг өвийг уламжлуулан үлдээх,баяжуулах нь боловсролын хөгжлийн үндсэн зорилгын нэг юм.” БНБ-ын дэлхийн тунхаглалаас

Тухайн айг бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд судлах харьцаа хувиар

Боловсролын түвшин

Бага

Суурь

Бүрэн дунд

Иргэний боловсролын уламжлалт зан үйл

90-80%

50%

30%

Орчин цагийн иргэний боловсрол

10-20%

50%

70%


 

  • Бие, хэл, сэтгэлийн үйл: сайн. муу, зөв, буруу, шударга, шударга бусыг ялгах...

  • Харилцах уламжлалт ёс: мэндлэх, хүндлэх, ачлах энэрэх, уг ургийн ёсыг эрхэмлэх

  • Бусадтай хамтран ажиллах, харилцах: бусдын ялгааг хүндэтгэх, бусдад туслах, хамтран ажиллах

  • Аюулгүй байдлаа хангах: дохио тэмдэг ашиглах, утас, хаяг мэдэх, хэрэглэх

  • Уламжлалт аж төрөх ёс: монгол гэр сууц, хувцас хэрэглэх зан үйл, мал аж ахуй, байгаль хамгаалахтай холбогдсон зан үйл

  • Үндэсний өв соёл: Бэлгэдлийн болон баяр наадмын зан үйл, соёлын өв-морин хуур, уртын дуу, бий биелгээ г.

  • Дүрэм баримтлах

  • Өөрийн өмч, эд зүйлсийг хариуцах, бусдын өмч, эд зүйлст зөв хандах

  • ХИЧЭЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

    • Агуулгын ай

    • Ерөнхий боловсролын түвшинд хувиар

    • Бага

    • Суурь

    • Бүрэн дунд

    • Иргэний боловсролын уламжлалт зан үйл

    • 70 %-/90%

    • 50 %

    • 30 %

    • Орчин цагийн иргэний боловсрол

    • 30 %-10%

    • 50 %

    • 70 %

  •  

  • СУРАГЧИЙГ ҮНЭЛЭХ ТУХАЙД:

  •  Иргэний боловсрол хичээлээр сурагчдын эзэмшсэн чадвар, дадал, хандлага, төлөвшлийг стандарт бус хэлбэрээр үнэлэх, “тооцов”, “үл тооцов” гэсэн тэмдэглэгээ хийх

  • Үнэлгээнд сурагч эзэмшсэн мэдлэг, чадвараа хэрэглээ, төлөвшил болгон ахуй амьдрал, хувийн болон нийгмийн харилцаандаа хэвшүүлж буй байдлыг голлон анхаарах

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ХИЧЭЭЛЭЭР 1-Р УЛИРАЛД

НИЙСЛЭЛИЙН ЕБС-д СУДЛАХ СЭДВИЙН ХҮРЭЭ

Зорилго нь: Иргэний боловсрол хичээлээр сурагчдын мэдлэг чадвар эзэмшилтийн явцын түвшинг оношлон тогтоож, суралцагчийн сургууль нийгмийн олон талт оролцох оролцоог нэмэгдүүлэх, сурагчдад аюулгүй амьдрах арга ухааныг эзэмшүүлэх, иргэний нийгэмд ажиллаж амьдрах чадвар, дадал олгоход чиглэнэ.

Ямар чадварыг хөгжүүлэх вэ?:

  • Хүрээлэн буй орчноо ямар хэмжээ түвшинд таньж мэддэг, түүнийгээ тайлбарлах чадвар хэр зэрэг эзэмшиж байгаа.

  • Орчныхоо юмс үзэгдэл, хүмүүстэй харьцах харилцааны хандлагыг үнэмлэх

  • Юмс үзэгдлийг ажиглах, ажигласнаа зурж тэмдэглэх хооронд нь харьцуулан жиших,

  • Ахмад хүмүүсийн бүтээлч хөдөлмөрөөр бахархах

  • Уламжлалт зан үйл, аж төрөх

  • Төрөлх нутгаа танин мэдэх

  • Эх оронч хүмүүжил төлөвших.

Хэн зохион байгуулах вэ?

  • Анги удирдсан багш

  • Сурагчдын өөрийн удирдлагын байгууллагууд

  • Ангийн, сургуулийн эцэг эхийн зөвлөл

  • Мэргэжлийн багш нар

Үйл ажиллагааны хэлбэрүүд:

  • Аялал экскурс хийх

  • Туршлага сорил явуулах

  • Дүрсэлж зурж, макет хийж үзүүлэх

  • Баримт материал цуглуулах

  • Тэмдэглэл хөтлөх

  • Интернет хайгуул хийх

  • Музейн танхимаар аялал хийх

  • Асуудлыг шийдвэрлэх

  • Тайлан хамгаалах

  • Дадлага ажлаа тайлагнах

Багшийн зүгээс анхаарах зүйлс:

Төрөлх нутгаа судлахын суралцах зорилго, сурагч бүрийн үүрэг, хариуцлагыг тодорхой гаргаж өгч, нөөц материалыг анги, бүлэг хамт олонд зөв хуваарилах, бүлгийн уур амьсгал бүрдүүлэхээр даалгавар зааварчлага, санамж өгч, урамшуулж байна.

Долоо хоногт 1 цагаар орно.

Сэдэв: “Бидний орчин – эрүүл аюулгүй орчин ”

Долоо

хоног

Сэдвийн хүрээ

Ашиглах материал

Арга зүй

Анги

1

Бидний төрсөн нутаг- дүүрэг ,Улаанбаатар

“UB” СD бичлэг

 

Зурагт хуудас үзүүлж заах Плакат, хэвлэл мэдээллийн материал

7-11-р анги

2

Улаанбаатар хотын түүхэн хөгжлөөс

“UB” СD бичлэг

 

Музей үзэх, тойрон аялал хийх

7-11-р анги

3

Улаанбаатар хотын газар зүйн байрлал, экологийн нөхцөл

 

УБ хотын газрын зургийн цомогууд

дурсгалт газруудаар аялал экскурс хийх тайлант үзүүлэн, ярилцлага хийх

7-11-р анги

4

Улаанбаатар хотын – тулгамдсан асуудал эрүүл аж төрөх ёс

Улаанбаатар хотын талаарх хэвлэлийн мэдээллүүд

 

Сонин сэтгүүлийн материал багаар хэлэлцүүлэг хийх

7-11-р анги

5

Улаанбаатар хотын ирээдүй хот төлөвлөлт

УБ-ын нийгэм соёл эдийн засгийн үзүүлэлт, статистик

Түүхэн хүмүүсийн сэтгэгдэл, CD, кино

7-11-р анги

6

Татвар гэж юу вэ?

“Татварын тухай ойлголт” 2010, БСШУЯ, ТЕГ, “Жайка” байгууллага

План зураглал, эсээ зохион бичлэг, хэлэлцүүлэг

7-11-р анги

7

Татвар яагаад төлдөг вэ?

Татварын хуваарилалт схем ашиглах

 

Хэн татвар төлдөг вэ? Ярилцлаг хийх

7-11-р анги

8

Бид ирээдүйн татвар төлөгч

Гэр бүлийн гишүүд ямар татвар төлж байгааг ярилцах

Статистик, эх сурвалж ишлэл материалд анализ хийх

7-11-р анги

9

Орон нутагт татвар хэрхэн бүрэлддэг вэ?

Дүүргийн татварын албанаас мэдээлэл цуглуулах

Зочинтой хичээл зохион байгуулах дүгнэлт хийж ярилцах

7-11-р анги

Жич:

  • 4-5 р ангид ёс зүй, зан заншил, уламжлалын сэдвүүдээс хичээл орох