Сурган заах арга зүйн нэгдлийн үндсэн чиглэл нь
- Багш нарын мэргэжил онол арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх
- Заах арга зүйн ур чадварыг хөгжүүлэх
- Сургалт- хүмүүжлийн ажлыг чанаржуулах зэрэг нь болно.
Сурган заах аргын нэгдлийн багш нар нь хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг сайжруулан боловсруулж ээлжит хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд тогтмол анхааран ажиллаж байна.
Үүнд:
- Нээлттэй хичээл явуулах,
- Боловсролын зэрэгтэй багш нараар хичээл заалгах
- Хичээл хоорондын уялдаа холбоог сайжруулж интеграци хичээл бэлтгэх
Манай багш нараас Тэргүүлэх зэрэгтэй 3, Заах арга зүйч зэрэгтэй 2 багш ажиллаж байна.
Сурган заах аргын нэгдлийн ажлын зохион байгуулалтын хэлбэрүүд:
- Нээлттэй хичээлийн өдөрлөг зохион байгуулах
- Түвшин тогтоох шалгалт авах
- Семинар, уулзалт, ярилцлага зохион байгуулах
- Сэдвийн боловсруулалт хийх
- Бие биенийхээ хичээлд суух
- Сургалтын кабинет, лаборатори тоноглох тохижуулах, дидактик материал бэлтгэх
- Сайн туршлагаас суралцах
- Тайлан үзэсгэлэн гаргах
Сургалт бол тухайн судлагдахууны сурган хүмүүжүүлэх зорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн багш, суралцагчдын зорилго чиглэлтэй, зохион байгуулалт бүхий хамтын үйл ажиллагаа бөгөөд түүний үр дүнд суралцагчдад мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэн, бие хүний хувьд хөгжүүлэн, цогц чадамжийг эзэмшүүлдэг.
Сурган заах арга зүйн нэгдлийн цаашдын зорилго:
- Сурах, сургах үйлийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, хэрэгжүүлэх
- Багш нар хамтарч ажиллах боломжийг нэмэгдүүлэх
- Мэргэжил, арга зүйн тулгамдсан асуудлуудыг хамтын хүчээр шийдэх
- Сургууль түшиглэн багш нарыг хөгжүүлэх
- Шинэ туршлага, санаачлагыг дэмжих, түгээх