Танилцуулга

ШУТИС-ийн Чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ

ШУТИС-д чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээг тасралтгүй явуулах чиглэлээр үйл ажиллагааг явуулж байна. ШУТИС-ийн захирлын 2018.01.31-ний өдрийн тушаалаар Чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний албыг байгуулж, 2021.04.07-ны өдрийн тушаалаар бүрэлдэхүүн сургуулиудад чанарын менежерүүд томилогдсон. Чанарын менежерүүд нь бүрэлдэхүүн сургуулийн захирлын шууд удирдлагад ажиллах бөгөөд чанарын хяналт шинжилгээ, үнэлгээний чиг үүргийн хүрээнд ЧХШҮАлбатай хамтарч, дэмжин ажиллах юм. 

ШУТИС-д чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулалтын бүтэц нь:

Чанарын хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны үндсэн чиг үүрэг:

  • Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт (ISO 9001:2015 болон ISO 21001:2018)-ыг ШУТИС-ийн хэмжээнд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, мөрдүүлэх, шалгуураар үнэлэх, тасралтгүй сайжруулах
  • ШУТИС-ийн стратеги төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний боловсруулалт, гүйцэтгэлд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
  • Холбогдох хууль эрх зүйн болон стандартын шаардлагын мөрдөлтийг хангуулах
  • Дотоод дүрэм, журам, зааврын боловсруулалт болоод хэрэгжилт, сайжруулалтад хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

Чанарын менежерийн үндсэн чиг үүрэг:

  • ШУТИС-ийн чанарын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжид дэмжин туслах
  • Сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээ судалгааны ажлын дотоод чанарын баталгаажуулалтыг хангах, хянах, дүн шинжилгээ хийх
  • Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх үйл явцыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд зохион байгуулж, манлайлах
  • Сонирхогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, холбогдох мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулах
  • Их сургуулийн нэр хүндийг өсгөх нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэх, нийтэд түгээх
  • Бүрэлдэхүүн сургууль, салбар, тэнхимийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянах, үнэлэх, түүнийг сайжруулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах

ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцоо

Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт (ISO 9001:2015 болон ISO 21001:2018)-ыг ШУТИС-ийн хэмжээнд нэвтрүүлэхэд багш, ажилтнуудын хамтын оролцоо, ижил ойлголттой болох нь чухал тул та бүхэн дараах товч танилцуулгаас мэдээлэл авна уу. Бид энэхүү ажлыг 2018.10 сараас хойш нэвтрүүлэн, хэрэгжүүлсээр байна.