Чанарын баталгаажуулалт гэж юу вэ?
Их сургуулийн чанарын баталгаажилтыг дотоод болон хөндлөнгийн гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Дотоод чанарын баталгаажилт нь их сургуулийн өөрийн салшгүй хэсэг байж, боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээний бүхий л шаардлагыг хэрэгжүүлж, зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулж байгааг бататгахад өөрийн дотоод нөөц бололцоонд түшиглэдэг бол хөндлөнгийн чанарын баталгаажилт нь боловсролын үйлчилгээ, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг үнэлэхэд хөндлөнгийн бие даасан хуулийн этгээдийг ашигладаг. Энэ нь их сургууль нийгэм, олон нийтийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа хадгалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Дотоод чанарын баталгаажилт (ДЧБ) нь сургах, сурах, судалгаа шинжилгээ, олон нийт, аж үйлдвэрийн салбартай тогтоосон харилцаа холбоо гэх мэт их сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанарын бүхий л хэсгийг үнэлдэг. Үнэлгээ нь засаглал, менежментийн нийцтэй, олдоцтой байдал, хөтөлбөрийн боловсролын зорилгуудыг хүргэх боловсролын хөтөлбөрүүд, нөөц бололцоог хамарна. Хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын үндсэн зорилго нь сургалтын үйл явцыг тасралтгүй сайжруулах замаар хөтөлбөрүүдийн чанарыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.
Хөндлөнгийн чанарын баталгаажилт (ХЧБ) нь хөндлөнгийн оролцоотой их сургуулийн чанарын баталгаажилтын ерөнхий тогтолцооны нэг хэсэг байдаг. ХЧБ нь их сургуулийн гадна байгаа сонирхогч талуудын өмнө менежментийн тогтолцоо, сургалтын хөтөлбөрийн хүлээх үүрэг хариуцлагыг бататгахад оршино. Энэ нь эргээд их сургуулийн дотоод чанарыг сайжруулах санал, зөвлөмж болдог.
№ |
Чанарын баталгаажуулалт |
Төрөл |
1 |
Гадаад |
|
2 |
Дотоод |
|