Сэтгэл ханамжийн судалгаа гэж юу вэ?
Суралцагчийн сэтгэл ханамж: Суралцагчийн хэрэгцээ, шаардлага ямар хэмжээнд биелснийг тэднээс мэдрэх байдал
Сэтгэл ханамжийн судалгаа: ШУТИС-ийн боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх суралцагч, ажил олгогч, ажилтан, төгсөгчдийн сэтгэл ханамжийн мэдээллийг цуглуулах арга хэрэгсэл юм.
ШУТИС нь сонирхогч талуудад нийлүүлсэн боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тэдний хэрэгцээ, шаардлага, хүлээлтэд хэр хэмжээнд нийцэж буй эсэх болоод мэдлэг ойлголтын талаарх мэдээллийг цуглуулах зорилгоор санал асуулгын судалгаа авдаг.
Сэтгэл ханамжийн судалгаа явуулах зохион байгуулалт:
№ |
Сонирхогч тал |
Асуулгын зорилго |
Хугацаа |
Түүврийн хэмжээ |
Авах хэрэгсэл |
Холбогдох хариуцагч |
1 |
Нийт суралцагч |
Сургалтыг үнэлэх |
Тухайн улиралд дүн гарсны дараа |
60-80% |
Оюутны вэб |
Чанарын менежер |
2 |
Багшийн заах арга, чадварыг үнэлэх |
|||||
3 |
Сургуулийн орчин, үйлчилгээг үнэлэх |
Хичээлийн жилийн төгсгөлд 1 удаа |
Чанарын менежер | |||
4 |
Төгсөгч |
Ажил мэргэжлийн тохиромж, хөтөлбөрийг үнэлж, ажил эрхлэлтийг тодорхойлох |
Сургууль төгсөнөөс хойш 1 жилийн дараа |
50-60% |
Ярилцлага, Цахим хэрэгсэл |
Чанарын менежер |
5 |
Сургууль төгсөнөөс хойш 3 жилийн дараа |
Чанарын менежер | ||||
6 |
Багш, ажилтан |
Байгууллагын соёл, уур амьсгалыг тодорхойлох |
2 жилд 1 удаа |
55-70% |
Ярилцлага, Цахим хэрэгсэл |
ЧХШҮА |
7 |
Ажлын байрны сэтгэл ханамжийн судалгаа |
3-5 жилийн давтамжтай |
ЧХШҮА | |||
8 |
Төгсөгчдийн ажиллаж буй байгууллага/ажил олгогч |
Сургалтын чанар, хөтөлбөрийг үнэлэх |
2-3 жилд 1 удаа |
70% |
Ярилцлага, Цахим хэрэгсэл |
Чанарын менежер |