10в ангийн суралцагч М.Намуунзул “Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт” сэдэвтэй гар зургийн уралдаанд 1-байр эзэллээ.
Нийтэлсэн: 2022-05-19 00:00:00
Олон улсын тахь судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ойг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Олон улсын тахь групп нийгэмлэг, Монголын урлан бүтээх төв хамтран зохион байгуулсан “Тахь сэргээн нутагшуулалт ба байгаль хамгаалалт” сэдэвтэй гар зургийн уралдаанд 10-12 анги ангилалд 10в ангийн суралцагч М.Намуунзул 1-р байр эзэллээ.
ШУТИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Ахлах Сургуулийн “Суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн-2022” амжилттай болж өндөрлөлөө.
Нийтэлсэн: 2022-05-18 00:00:00
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн “Суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн-2022” 05 дугаар сарын 13-наас 16-ны өдрүүдэд Монголын уран зургийн галерейд дэлгэгдлээ. Нээлтийн үйл ажиллагаанд суралцагсад, асран хамгаалагч, ШУТИС-ийн удирдлагууд хүрэлцэн ирж 300 орчим хүнийг хүлээн авсан арга хэмжээ болсон юм.
“ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЬЕ” аяныг угтан “Мэргэжил сонголт ба ирээдүй” сэдэвт лекц, ярилцлага зохион байгуулагдав.
Нийтэлсэн: 2022-04-28 00:00:00
022 оны 4-р сарын 25-ны өдөр “ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛЬЕ” соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг угтан 12а ангийн эцэг эхийн зөвлөлийн гишүүн Д.Наран-Тунгалаг Карьер Хөгжлийн төвийн захирал Цэдэндашийн Булганыг урьж “Мэргэжил сонголт ба ирээдүй” сэдвээр ахлах ангийн суралцагчдад хэрэгцээтэй, сонирхолтой лекц танилцууллаа.
12-Р АНГИЙН СУРАЛЦАГЧИД ШУТИС-ИЙН ПОЛИГОН /ТЭРЭЛЖ-ГОРХИТ/-Д БАЙРЛАХ АХЛАХ СУРГУУЛИЙН ДАДЛАГЫН БАЙРТАЙ ТАНИЛЦАВ.
Нийтэлсэн: 2022-04-25 00:00:00
ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургууль нь жил бүр Тэрэлж дэх ШУТИС-ийн полигонд байрлах дадлагын байрандаа зун, намрын эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү үр дүнд суурилсан эрчимжүүлсэн сургалтын зорилго нь суралцагчид танхимаар судалсан шинжлэх ухааны мэдлэгээ хэрэглээ болгох, боловсруулах, асуудал шийдвэрлэх, аливаад шинжлэх ухааны хэл, арга, сэтгэлгээгээр хандах, мөн цаашид суралцахад шаардлагатай мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд оршдог.